Монголын бүх ард түмний спортын наадмын сагсан бөмбөгийн 5х5 төрлийн шигшээ тэмцээн өндөрлөхөд хоёр хоног үлдлээ. Тэмцээн Спортын төв ордон болон ШУТИС-ийн зааланд болж байгаа бөгөөд хасагдах шатны тоглолт өндөрлөв. Өчигдрийн тоглолтод Орхон аймгийн тоглогч О.Батмагнай 35 оноо авсан нь хамгийн өндөр үзүүлэлт болсон.
Тэр үүнээс гадна долоон самбараас бөмбөг авалт, хоёр оновчтой дамжуулалт өгснөөр тоглогчдыг тэргүүлсэн юм. Тэгвэл эмэгтэйчүүдээс Дорноговь аймгийн тамирчин Б.Болор-Эрдэнэ 32 оноо, 15 самбараас бөмбөг авалт, таван оновчтой дамжуулалт өгсөн нь энэ өдрийн хамгийн өндөр үзүүлэлт болов.
Эрэгтэй багуудын тоглолтод Сүхбаатар аймаг, Төв аймаг 90-81, Орхон аймаг, Хэнтий аймаг 87-94, Баянзүрх дүүрэг, Дархан-Уул аймаг 93-84, Налайх дүүрэг, Баянгол дүүрэг 88-94-өөр тус тус өндөрлөв.
Харин эмэгтэй багуудын тоглолтод Дорноговь аймаг, Завхан аймаг 76-82, Баянхонгор аймаг, Багануур дүүрэг 66-80, Дархан-Уул аймаг, Орхон аймаг 81-53, Баянзүрх дүүрэг, Сүхбаатар дүүргийг 99-68-аар хожлоо.
| Сагсан бөмбөгийн тэмцээн өндөрлөхөд хоёр хоног үлдлээ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |