Монголын бүх ард түмний спортын XV наадмын шатрын шигшээ тэмцээн есдүгээр сарын 10-14-нд “Тусгаар тогтнол”-ын ордонд болж, 21 аймаг, есөн дүүргийн нийт 60 (эрэгтэй, эмэгтэй) шатарчин өрсөлдөв. Монгол Улсад 13 Их мастер цолтон байдгаас зургаа нь энэ удаагийн тэмцээнд оюун ухаанаа сорьсон юм.
Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд Дундговь аймгийн тамирчин, спортын мастер Х.Итгэл таван хожил, дөрвөн тэнцээтэйгээр тэргүүн байр эзлэв. Түүний хувьд Монголын бүх ард түмний наадмын хамгийн залуу оролцогч ба тус наадмын анхны түрүүгээ хүртсэн нь энэ. Харин мөнгөн медалийг Өвөрхангай аймгийн шатарчин, их мастер Г.Мөнхгал, Хэнтий аймгийн тамирчин, хүрэл медалийг их мастер Д.Батсүрэн хүртэв.
Харин эмэгтэйчүүдийн ангилалд Баянзүрх дүүргийн тамирчин, их мастер, гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул долоо хожиж, хоёр хожигдолтойгоор алтан медаль хүртлээ. Б.Мөнгөнтуул тус наадмын гурав дахь медалиа гардаж буй бөгөөд 2004 онд алт, 2012 онд мөнгөн медаль хүртэж байв. Дэд байрт Өвөрхангай аймгийн тамирчин, ДШХМ Э.Хулан орсон бол гуравдугаар байрт Баянгол дүүргийн тамирчин, Олон улсын мастер Д.Янжинлхам орлоо.
Тэмцээний нийлбэр дүнг Өвөрхангай аймаг тэргүүлж, Баянзүрх дүүрэг, Хэнтий аймаг удаалав. Өвөрхангай аймгийн баг Монголын бүх ард түмний спортын наадмын шатрын спортын анхны нийлбэр дүнгийн алтан медалиа хүртэж байна.
| Их мастер, гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул, спортын мастер Х.Итгэлт нар түрүүлэв |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |