Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Серби Улсын нийслэл Белград хотод явагдаж байна. Тэмцээн энэ сарын 18-ны өдөр хүртэл үргэлжлэх юм. Өнөөдөр 10:30-15:30 цагийн хооронд эмэгтэйчүүдийн 57, 59, 68, 72 кг-ын жингийн урьдчилсан барилдаан, эмэгтэйчүүдийн 50, 53, 65, 76 кг-ын жингийн дагах барилдаан барилдаан, 19:00-22:00 цагт финалын шигшээ барилдаан, эмэгтэйчүүдийн 50, 53, 65, 76 кг жингийн шагнал гардуулах ёслол болно.
Энэ өдөр эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Эрхэмбаярын Даваачимэг (Хилчин) наймны нэг финалд Өмнөд Солонгосын Hyungjoo KIM-тэй таарсан. Түүнийг ялахад Мексик, Узбекистаны бөхчүүдийн ялсантай барилдана. Хагас шигшээд олимпын алт, хүрэл медальт, дэлхийн гурван удаагийн аварга Хелен Марулистай таарч барилдах магадлал өндөр байгаа. Харин 59 кг-д 14 бөх барилдана. Бат-Эрдэнийн Эрдэнэсувд (Женко) эхлээд Казахстаны Диана Каюмоватай таарсан. Түүнийг ялбал, АНУ-ын Abigail Nette, Норвегийн Grace Jacob BULLEN нарын ялсантай барилдах юм.
Эмэгтэйчүүдийн 68 кг-д Энхсайханы Дэлгэрмаа (Хүч) эхлээд Туркийн Несрин Бастай барилдана. Түүнийг хожих юм бол Токио 2020 олимпын мөнгөн медальт, Африкийн 11 удаагийн аварга Блессинг Оборудуду түүнийг хүлээж байна. Харин 72 кг-ын жинд Энх-Амарын Даваанасан (Алдар) Канадын Shauna Ailein KUEBECK-тэй барилдана. Тэрбээр Казахстаны Жамила Бакбергеновагийн хэсэгт оржээ.
| Манай улсын дөрвөн эмэгтэй бөх өнөөдөр барилдана |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |