“Белград-2022” чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд “Женко” клубийн тамирчин, ОУХМ Долгоржавын Отгонжаргал өчигдөр хагас шигшээд Токиогийн олимпын хүрэл, ДАШТ-ий хошой мөнгөн медальт, Пан Америкийн зургаан удаагийн аварга, энэ жингийн дэлхийн чансааг тэргүүлэгч АНУ-ын Сара Хильдебрандтай хүч үзэв.
Тус барилдаанд манай бөх хашир туршлагатай өрсөлдөгчөө тун тооцоотой зоримог шийдэмгий барилдаж 6:2-оор ялснаар өнгөрсөн жилийн ДАШТ-ий медалиа ихэрлүүлэх боломжтой боллоо. Д.Отгонжаргал өнөөдөр шөнийн 00:00 цагт энэ жингийн лидер, “Токио-2020” олимпын наадам, “Парис-2017”, “Будапешт-2018” ДАШТ-ий алтан медальт Японы алдарт бөх Юи Сүсакитай алтан медалийн төлөө барилдана.
ОУХМ Долгоржавын Отгонжаргал хэсэг толгойлж нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Харин наймны нэг шигшээд Азийн аваргын мөнгө, хүрэл медальт Узбекистаны Жасмина Иммаеватай барилдав. Д.Отгонжаргал тавдугаар сард Алматыд болсон дэлхийн чансааны оноо олгох тэмцээнд түүнд ялагдаж байсан бөгөөд энэ удаа даагаа нэхэж цэвэр дарснаар шөвгийн наймд шалгарсан юм. Улмаар дэлхийн аваргын хошой мөнгөн медальт Румыний А.Вукийг мөн л цэвэр ялсан.
| Д.Отгонжаргал алтан медалийн төлөө барилдана |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |