Серби Улсын нийслэл Белград хотод сонгомол барилдаан, чөлөөт бөхийн ДАШТ-ий өмнө Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны ээлжит чуулган болж өнгөрлөө. Чуулганд оролцсон 106 орны төлөөлөгчдөд ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах видео мэндчилгээ дэвшүүлж, бөхийн ертөнцийг эв нэгдэлтэй байхыг уриаллаа.
ДБНХ-ны тэргүүн Ненад Лалович мөн эв нэгдэлтэй байхыг уриалаад “Одоо дэлхийд болж байгаа улс хоорондын мөргөлдөөн спортод их хохирол учруулж байна. Улс төр бидний хэрэг биш. Бид бөхийн спортын хөгжил, бөхчүүд, хөгжөөн дэмжигчдийнхаа талаар л бодох ёстой. Спорт ард түмнүүдийн хооронд харилцан ойлголцох, дэлхий дахинд энх тайван тогтох гүүр болж ирсэн бөгөөд бөхийн гэр бүл энэ үйл хэрэгт их хувь нэмэр оруулж ирсэн” гэж онцоллоо.
Чуулганаар залуу үеийг бөхөд өргөнөөр оролцуулах, эмэгтэй бөхийг эрчимтэй хөгжүүлэх, бөхийн бусад төрлүүдийг дэмжих, бөхийн спортын нэр хүндийг өсгөх, орчин үеийн цахим мэдээллийн технологи нэвтрүүлэх арга замыг хэлэлцлээ. Мөн чуулганы үеэр ДБНХ-ны удирдах Товчооны сонгууль явагдлаа.
Сонгуульд 16 нэр дэвшигчээс долоон хүн сонгогдсон бөгөөд дөрөв нь өмнө нь ажиллаж байсан эрхмүүд бав. Теодорос Хамакос (Грек, 82 санал), Мартин Диттман (Герман, 81), Рудика Якши (Турк, 79), Намик Алиев (Азербайжан, 73) байлаа. Даниель Игали (Нигери, 83), Разван Пиркалабу (Румын, 79), Чжан Йе (Хятад, 62) нар шинээр сонгогджээ.
| Олимпын хорооны ерөнхийлөгч бөхчүүдийг эв нэгдэлтэй байхыг уриалав |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |