"Бэрх цэц" үндэсний харваачдын холбооны нэг жилийн ойн харваанд 14 багийн 80 гаруй эрхий мэргэн харваачид оролцсон байна. Монгол Улсын дархан мэргэн, даян мэргэн, улсын мэргэн, гарамгай харваач, гоц харваач, тод харваач аймаг, сумын мэргэн, спортын мастер, дэд мастер цолтой тамирчид цэц мэргэнээ сорьжээ.
Эрэгтэй төрөлд тэргүүн байрт Дорнод аймгийн мэргэн, спортын мастер Б. Мөнхбамбар 33 оноогоор, хоёрдугаар байрт “Монде” багийн тамирчин, аймгийн мэргэн, спортын мастер Б. Хатансайхан 32 оноогоор, гуравдугаар байрт “Эрхэт гурван түрүү” багийн, спортын дэд мастер Уянга 32 оноогоор оржээ. Шагналт байрт спортын мастер Гүрхүү, аймгийн мэргэн спортын мастер Р. Амарболд нар шалгарсан байна.
Харин эмэгтэй төрөлд тэргүүн байрыг Хэнтий аймгийн Дадал сумын залуу харваач Эрдэнэтуул 32 оноогоор эзэлжээ. Хоёрдугаар байрт Говь-Алтай аймгийн гарамгай мэргэн, спортын дэд мастер Д.Нарангарав 31оноогоор, гуравдугаар байрт “Засагт хан” клубийн тамирчин, аймгийн мэргэн, спортын мастер Ц. Булган 30 оноогоор шалгарчээ. Шагнал байрт “Монде” багийн тамирчин, Монгол Улсын гарамгай харваач, спортын мастер Ч. Гандаваа, Л. Одсайхан нар тус тус эзлэн амжилттай сайхан нааджээ.
| “Бэрх цэц” холбооны тэмцээн өндөрлөв |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |