Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан МҮОНТ-ийн ерөнхий захирал А.Бүрэнбаатартай уулзаж, хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар ярилцлаа. Уулзалтад Биеийн тамир, спортын улсын хороо, Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн дарга О.Баасан, ахлах мэргэжилтэн М.Мэнджаргал, мэргэжилтэн Д.Соёлмаа, МҮОНТ-ийн Спорт сувгийн захирал П.Отгонтуяа, ерөнхий продюсер Г.Отгонжаргал нар байлцав.
Д.Жаргалсайхан дарга хэлэхдээ хүн амын бие бялдрын хөгжлийн түвшин, илүүдэл жин, таргалалт, биеийн жингийн индекс, хөдөлгөөний хомсдолоос шалтгаалсан өвчлөл, халдварт бус өвчин нэмэгдэж байна. Иймээс цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургууль болон насанд хүрэгчид, ахмадууд руу чиглэсэн телевизийн арга хэмжээг хамтран зохион байгуулах нь нэн чухал болохыг онцлов.
МҮОНТ-ийн зүгээс нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийлж, ажлын байрны дасгал, хичээлийн завсарлагааны дасгалыг хийх цагийг эргэн сэргээн тогтмолжуулах хэрэгтэйг дурдаж, өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлууд, ирэх жилүүдэд олон нийтийг хамарсан томоохон контентыг бэлтгэн хүргэх, цаашид хийхээр төлөвлөсөн ажлаа танилцуулав.
Талууд уулзалтаар салбар дундын уялдааг хангах зорилгоор сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуулийн оюутан, залуучуудын бие бялдрыг хөгжүүлэх, эрүүл зөв амьдралын дадал хэвшилтэй иргэдийг бий болгох, Монгол хүний нас, биеийн онцлогт тохирсон “Үндэсний дасгал”-ын зохиомж бэлтгэх, түгээх ажлыг хамтран хийх тал дээр санал нэгдэв.
| Спортын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |