Монголын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид энэ сарын 10-18-нд Серби Улсын нийслэл Белград хотод болох насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор мордов. Манай эрэгтэй бөхчүүд 1963 онд, эмэгтэй бөхчүүд 2001 онд Болгарын нийслэл Софид болсон ДАШТ-ээс эхлэн мөрөө гаргасан бөгөөд долоон алт, 21 мөнгө, 41 хүрэл, нийт 69 медалийг эх орондоо авчираад байна.
Эрэгтэйчүүдийн 52, эмэгтэйчүүдийн 33 дахь удаагийн тэмцээнд чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч гавьят дасгалжуулагч Ц.Баярсайхан, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар, Б.Баяраа, гавьяат тамирчин Ц.Цогтбаяр, ОУХМ Б.Батзориг, спортын мастер С.Мөнхдуулдах нарын удирдлага дор эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцох юм.
Манай тамирчдаас ОУХМ Ө.Батзул таван жил дараалан дэлхийн дэвжээнд зодоглоно. Тэгвэл ОУХМ Э.Даваачимэг дөрөв, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд гурав, ОУХМ М.Лхагвагэрэл, Д.Отгонжаргал, Б.Бат-Эрдэнэ, Г.Ганхуяг, Э.Дэлгэрмаа, Э.Даваанасан нар хоёр дахь удаагаа, үлдсэн 11 тамирчин дэлхийн шилдгүүдтэй анх удаа нүүр тулах юм. Монголын бөхчүүддээ Белградын дэвжээнээс олон медаль хүртэж, гялалзтал барилдахыг хүсч захыг нь мушгих үлдлээ.
Белградад зодоглох манай бөхчүүд эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд З. Занабазар (Хилчин), 61 кг-д Н.Наранхүү (Хасу-Мегастарс), 65 кг-д Ц.Цогбадрах (Алдар), 70 кг-д Э.Тэмүүлэн (Хасу-Мегастарс), 74 кг-д О.Сүлдхүү (Алдар), 79 кг-д А.Дөлгөөн (Хасу-Мегастарс), 86 кг-д Б.Бат-Эрдэнэ (Хилчин), 92 кг-д Г.Ганхуяг (МУБИС), 97 кг-д Ө.Батзул (Хангарьд), 125 кг-д М.Лхагвагэрэл (Хилчин) нар барилдана.
Харин эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Д.Отгонжаргал (Женко), 53 кг-д Б.Хулан (Аврагч), 55 кг-д Г.Отгонжаргал (Алдар), 57 кг-д Э.Даваачимэг (Хилчин), 59 кг-д Б.Эрдэнэсувд (Женко), 62 кг-д С.Цэрэнчимэд (Алдар), 65 кг-д Ө.Пүрэвсүрэн (Баянхонгор), 68 кг-д Э. Дэлгэрмаа (Хүч), 72 кг-д Э.Даваанасан (Алдар), 76 кг-д Г.Ариунжаргал (Алдар) нар хүч сорино.
| Дэлхийн аваргад хүч сорих бөхчүүд Белградыг зорилоо |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |