Монголын бүх ард түмний спортын наадмын шигшээ тэмцээн болохтой холбогдуулан Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээлэл хийв. Анх 1946 онд Ардын хувьсгалын 25 жилийн ойгоор Улсын анхдугаар спартакиадыг хөнгөн атлетик, волейбол, хөл бөмбөг, дугуй зэрэг спортын 10 гаруй төрлөөр зохион байгуулсан байжээ. Тус наадмын нээлтийн ёслолд 3000 тамирчны жагсаал, 300 хүний гимнастикийн тоглолт болж, шигшээ тэмцээнд 670 гаруй тамирчин оролцсон түүхтэй аж.
Монголын бүх ард түмний спартакиад нэршлээр 1961-2004 он хүртэл дөрвөн жил тутамд зохион байгуулахдаа нийт 11 удаа болжээ. Харин 2008 оноос спортын наадам нэртэйгээр дөрөв дэх удаа зохион байгуулсан байна. Монголын бүх ард түмний спортын XV зуны наадмыг улсын хэмжээнд гурван үе шаттайгаар олимпын 16, олимпын бус хоёр, оюун ухааны хоёр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зургаан төрлөөр зохион байгуулагдаж, шигшээ тэмцээнийг ирэх сарын 8-19-нд Улаанбаатар хотноо 21 аймаг, есөн дүүргийн 4500 гаруй баг тамирчин 561 багц медалийн төлөө өрсөлдөхөөр бэлтгэл сургуулилалтаа хангаж байгаа аж.
Монголын бүх ард түмний спортын наадам нь иргэдийг биеийн тамир, спортоор хичээллүүлэх, эрүүл чийрэг иргэнийг төлөвшүүлэх, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, олимпын шигшээ багуудыг бүрдүүлэхэд онцгой ач холбогдолтой юм. Наадмын нээлтийн ёслол ирэх сарын 9-ны 15:00 цагт, хаалтын ёслол есдүгээр сарын 19-ны 16:00 цагт Спортын төв ордны “А” зааланд зохион байгуулна.
Наадмын хаалтын арга хэмжээ дээр спортын 26 төрлөөр медалийн чанараар эхний зургаан аймаг, гурван дүүрэг, зэвсэгт хүчний байгууллагын дэргэдэх спортын гурван хороо, клуб, шигшээ тэмцээнийг сайн зохион байгуулсан таван спортын холбоог шалгаруулна. Шигшээ тэмцээний алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн тамирчин, багийн дасгалжуулагчийг Засгийн газрын 2018 оны 173 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтад заасан мөнгөн шагналыг олгоно. Энэ нь алтан медаль 1.5 сая төгрөг, мөнгөн медальд нэг сая төгрөг, хүрэл медальд 500 мянган төгрөгийн мөнгөн шагналыг олгох юм байна.
| БТСУХ-оос мэдээлэл хийв |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |