Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан өнөөдөр Биеийн тамирын их, дээд сургуулийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн захирал Г.Энхсайхан, “Мон-Алтиус” дээд сургуулийн тэнхимийн эрхлэгч Г.Амарсанаа, Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн дэд захирал Л.Гүндэгмаа нар оролцож, боловсролын салбарт хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар товч мэдээлэл өгөв.
Дараа нь Биеийн тамир, спортын улсын хорооны Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл “Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд дасгалжуулагчийн төгсөлтийн дараах сургалт, арга зүйчийн төгсгөлтийн дараах сургалтыг хэрэгжүүлнэ. Биеийн тамир, спортын судалгаа шинжилгээний туршилтын ажлыг санхүүжүүлэх журмын хүрээнд суурь судалгаа, захиалгат төсөл, гадаадтай хамтран ажиллах төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна” хэмээв.
Харин Д.Жаргалсайхан дарга хэлсэн үгэндээ Биеийн тамирын багш нарын сургалтын хөтөлбөр, хичээлийн явцын үр дүнд иргэд сэтгэл дундуур байна. Бэлтгэн гаргасан биеийн тамирын багш нарын мэдлэг боловсролыг дээшлүүлэх нь чухал болохыг сануулж, эрдэмтэн судлаачдын эрдмийн нөөцийг ашиглахад хамтран ажиллахаа дуулгав.
Гадаад харилцааны чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх бололцоо байна. Их, дээд сургуулиудтай хамтран ОХУ-д биеийн тамир, спортын чиглэлээр боловсон хүчин бэлтгэх боломж байгааг дурдав. Мөн их, дээд сургуульд суралцаж буй оюутан, залуусын спортын дасгалжуулалтынх нь ажлыг сайн явуулж, шигшээ багт орох хэмжээний тамирчдыг бэлтгэн нийлүүлэх нь чухал гэдгийг онцолсон юм.
Биеийн тамирын их, дээд сургуулиудаас гаргасан саналд түшиглэн хэрэгцээтэй тоног төхөөрөмж авахад нь дэмжлэг үзүүлэх. Биеийн тамирын сургалтын арга хэмжээг Биеийн тамирын сургуулиудын материаллаг баазад тулгуурлан зохион байгуулах. Фитнесс, усанд сэлэлтийн багш, дасгалжуулагчийг түлхүү бэлтгэх. Сумдын биеийн тамирын арга зүйчийг нэмэгдүүлэх чиглэл өгөв.
| Биеийн тамирын их, дээд сургуулийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |