Олон улсын олимпын хорооны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг өнгөрсөн долоо хоногт Япон Улсын төлөөлөгчдийг “Олимпик хауст” хүлээн авч уулзжээ. Япон Улсын ҮОХ-ны ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Ясухиро Ямашита болон Япон Улсын ҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн ахлах гишүүн, Япон Улсаас БНХАУ-д Элчин сайдаар сууж байсан асан Ёокой Ютака нарын албаны хүмүүстэй уулзаж, хоёр орны спортын салбарт хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр МҮОХ-ноос санаачлан хэрэгжүүлэх гэж буй "Олимпик арена" спортын цогцолбор барих төслийг танилцуулснаас гадна спортын барилга байгууламжийг байгаль орчинд ээлтэй, эрчим хүч, ашиглалтын зардал багатай барих тал дээр арвин туршлага бүхий Япон Улсын мэргэжилтнүүдээс зөвлөгөө авах, туршлага судлах асуудлыг мөн хэлэлцсэн байна.
Япон Улсын ҮОХ-ны ерөнхийлөгч Ясухиро Ямашита нь "Лос Анжелес 1984" Олимпын наадмаас жүдо бөхийн төрөлд алтан медаль, 1979, 1981, 1983 оны жүдо бөхийн ДАШТ-ны алтан медалийг тус тус хүртэж байсан бөгөөд 2019 онд Япон Улсын ҮОХ-ны ерөнхийлөгч, 2020 оноос ОУОХ-ны гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
| МҮОХ Япон Улсын олимпын хороотой хамтран ажиллах санал солилцлоо |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |