“Токио-2020” зуны олимпын наадамд Монгол Улсыг төлөөлж, оролцсон шигшээ багийн хамгийн залуу тамирчин Б.Болор-Эрдэнэ шигшээ багийнхаа Токиогийн олимп дахь хамгийн анхны ялалтыг авч, ирсэн. Харин олимпын ширээний теннисний хоёр дахь тоглолтоо Чили Улсын тамирчин Паулиниа Вегагийн эсрэг хийж, ялагдал хүлээж, олимпын наадмаа өндөрлүүлсэн юм. Шигшээ багийн хамгийн залуу тамирчин Б.Болор-Эрдэнэ олимпын наадамд оролцсон сэтгэгдлээ хуваалцлаа.
Тэрбээр “Олимпын наадамд энэ төрлөөр өрсөлдсөн хамгийн анхны тамирчдын нэг болсондоо баяртай байна. Энэ бол ширээний теннисний спортын 61 жилийн түүхэнд анх удаа болж буй чухал үйл явдал байлаа. Миний хувьд Токиогийн олимпод оролцсондоо сэтгэгдэл маш өндөр байна. Олимпын наадам бол дэлхийн хамгийн том тэмцээнүүдийн нэг.
Дэлхийн шилдэг тамирчидтай нэг зааланд, нэг ширээний ард тоглох үнэхээр сайхан байсан. Миний цаашдын зорилго бол Монгол Улсынхаа ширээний теннисний спортоор дэлхийд эрэмбэлэгддэг ранкийг дээшлүүлж, дэлхийн шилдгүүдтэй өрсөлддөг болоход хувь нэмрээ оруулах явдал юм.
Намайг энэ хүртэл явахад тусалж дэмжсэн гэр бүл, найз нөхөд болон Биеийн тамир, улсын хороо, Олимпын хорооныхондоо маш их баярлаж байна. Цаашдаа улам хичээж, илүү их амжилт гаргах болно” гэв.
| Б.БОЛОР-ЭРДЭНЭ: Миний зорилго бол Монголын ширээний теннисийг дэлхийн шилдгүүдийн нэг болгох |
|
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |