-“Токио-2020” зуны олимпын буудлагын 10 метрийн холимог багийн төрлийн урьдчилсан шатанд Монгол Улсыг төлөөлж, Ц.Анударь, Э.Даваахүү нар цэц сорьсон. Тус төрөлд нийт 20 улсын баг тамирчид оролцсоноос манай баг тамирчид 571 оноогоор 13 дугаар байрт орж, тэмцээнээ дуусгав. Хоёр тамирчин тус бүр 30 сум тавьж, Ц.Анударь 278, Э.Даваахүү 293 оноо авчээ. Харин эхний шатанд тэргүүлсэн Энэтхэгийн баг тамирчид 582 оноо авсан байна.
-Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -63 килограммын жинд барилдаж буй Б.Ганхайч эхний барилдаандаа Мексикийн бөх Авити Алкараз Прискаг цэвэр ялж, шөвгийн 16-д шалгарсан. Улмаар Б.Ганхайч хоёр дахь барилдаанаа Бразилын бөх Кетлейн Квадросын эсрэг хийж, ялагдал хүлээсэн.
-Монголын сагсан бөмбөгийн 3х3 төрлийн эмэгтэйчүүдийн шигшээ баг тойргийн сүүлчийн тоглолтоо БНХАУ-ын шигшээ багийн эсрэг хийж, 21:9 онооны харьцаатайгаар хожигдсон. Улмаар сагсан бөмбөгийн 3х3 эмэгтэй баг олимпын наадмаа өндөрлүүлсэн юм.
-Харин жүдо бөхийн -81 килограмм жинд Монгол Улсын тамирчин, дэлхийн аварга Саид Моллай барилдаж, олимпын наадмын мөнгөн медаль хүртсэн. Тодруулбал, Саид Моллай жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -81 килограмм жингийн эхний барилдаандаа Казахстан Улсын тамирчин Хамза Дидартай таарч, цэвэр ялалт байгуулсан. Харин дараагийн барилдаандаа Азербайжаны жүдоч Мурад Фатиевтэй барилдаж, нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялсан билээ. Улмаар шөвгийн наймд Гүрж Улсын тамирчин Григалашвили Татог цэвэр ялсан. Шөвгийн дөрөвт Австри Улсын жүдоч Борчашвили Шамилтай барилдаж, мөн цэвэр ялалт байгуулаад байсан юм. Харин “Токио-2020” олимпын наадмын алтан медалийн төлөө Япон Улсын жүдоч Таканори Нагасэтэй алтан медалийн төлөө барилдаж, нэмэлт цагт ялагдал хүлээж, олимпын наадмын мөнгөн медаль хүртсэн билээ.

| “Токио-2020”: ОЛИМПЫН НААДМЫН дөрөв дэх өдрийн ТОЙМ |
|
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |