Гэр бүлийн нандин хэсэг юунд оршдог юм бол. Бидний хайрын түүх хэрхэн төгсөх нь чухал уу, эсвэл хамт байх хором мөч бүхэн чухал уу гэх асуултын хариулт хүн бүрд харилцан адилгүй биз ээ.
Энэхүү кино бидний амьдралд байдаг ч тэр бүр дурддаггүй, хоорондоо ярилцдаггүй, бодохоос ч зүрхшээдэг сэдвийн талаар хүүрнэнэ.
Кино шинэ хүнээ өлгийдөж авах гэж буй хосын аз жаргалтай түүхээр эхэлнэ. Кино урлагт хүүхэд төрж буй сценийг уран яруу, үйл явцтай нь үзүүлсэн дүрслэл тийм ч олон биш. Харин тус кинонд гэртээ хүүхдээ өлгийдөж авахаар шийдсэнээс хүүхэд төрөх хүртэл 20 минутын үргэлжилсэн монтаж үзэгчдийг шууд автуулна. Эх барих эмч дуудаж, төрөх мөчийг хүлээх ч бүх зүйл эсрэгээрээ эргэж, хүүхдээ алдсанаар тэдний амьдралд төсөөлөөгүй ирээдүй угтана. Ийнхүү эх барьсан эмч шүүхэд дуудагдахаас өөр үйл явдал энэ кинонд бараг өрнөхгүй.
"Биеийн нэг хэсгээ" алдсаны дараа Марта хүйтэн хөндий нэгэн болжээ. Мартагийн дүрийг бүтээсэн жүжигчин Ванесса Кирбигийн жүжиглэлтийг гайхахгүй байхын аргагүй. Угтаа жүжиглэлт голчилсон кино гэхэд хилсдэхгүй байх. Кино урлагт зохиол, найруулга, дуу, жүжиглэлт бүгд сайн байх ч эмэгтэйн дотоод мэдрэмжийг илүү мэдрүүлэхийн тулд сайн жүжиглэлт хэрэгтэй байсан нь ойлгомжтой. Тэгвэл Ванесса дуугүй зогсохдоо ч дотроо хашхирч байгаа нь мэдрэгдэж байлаа. Түүнд шүүх хурал, бусад хүн өөрийнх нь талд орох, бусдын талд орох хамаатай байсангүй. Түүний мэдэрсэн мэдрэмжийг үнэндээ төрсөн ээж нь ч, нөхөр нь ч, хэн ч бүрэн ойлгож чадсангүй.

Тэрбээр нөхөртөө "Бид хүүхэдгүй" гэж хэлэх нь огт хүүхэд байгаагүй мэт мартах гэж хичээх шиг... Хөхнөөс нь сүү гарах ч өөрийгөө ээж гэж хэлж чадахгүй, хүүхэдтэй ч гэж хэлж чадахааргүй нөхцөл байдал нь түүний дотор зөрчил үүсгэхээс аргагүй.
Энэхүү кинонд алимны үр чухал нөлөөтэй. Марта автобусанд суухдаа алим идэж, цонхон дээр дүрс зурж тоглох хүүхдүүдийг харж алимны үр тарихаар болно. Учир нь дөнгөж төрсөн, гартаа 10 секунд л тэвэрсэн төрсөн үр нь алим шиг үнэртэй байсан болохоор л тэр.
Уран зохиолын түүхэнд алим олонтаа дурдагддаг билээ. Адам, Эвагийн домогт хориотой модноос алим амссанаас л хүн бурхны эрхшээлээс гардаг. Эртний Грекийн домогт хэрүүлийн алим дайн дэгдээнэ. Цасан цагаан алимнаас л хордоно. Тэр ч атугай алим дэлхийн таталцлын хуулийг нээхэд чухал нөлөөтэй шүү дээ.
Харин энэхүү кинонд алим сайн талын дүр бүтээжээ. Алимны үр үрслүүлж эхэлсэн нь түүний цор ганц амьдрах найдвар байсан мэт. Гэтэл гэрт нь хэдэн сар услаагүй ургамлууд нь үхэж буй нь тэр явдлаас хойш гэр бүлийн амьдрал нь нурж байгааг илэрхийлжээ. Хэдий нөхөр нь түүний бүх л зүйлийг тэвчих ч түүний амьдралд өрөвдөл биш, өөр зүйл хэрэгтэй байлаа. Тэдний амьдрал бага багаар нурсаар.
Ийнхүү шүүх хурал дээр "Та хүүхдээ тэврэхэд юу мэдэрсэн бэ" гэдэг асуулт түүнийг бодохыг хүсээгүй тэр цаг үе рүү нь илгээж орхино. Тэр хар бараан өдрийн хамгийн гэгээлэг 10 хором. Марта дөнгөж төрөхөд нь авсан гэрэл зургийг угаалган харахад бяцхан хүү нь түүнийг тэвэрснийг хараад л үгүйсгэж байсан хүүхэд нь "байсан" гэдэгт итгэх шиг. Шүүх хурлын дараа түүний үрслүүлсэн алимны үр ургаж буйг хараад л тэрбээр бүхнийг тавьж явуулна.
Мөн энэхүү киноны дуу нь хар бараан түүхийг хүүрнэх ч намуухан аяс тайвшруулж байсан нь зохицол болж чаджээ. Энгийн хийцтэй мэт санагдаж болох ч бидний амьдралыг олон талаас амталж болох, гунигтай хэдий ч амттай энэхүү "алимыг" санал болгож байна.
| Pieces of Woman: Алимны үр |
|
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |