Хошин урлаг гэх их айлын хамгийн отгон хүү “Эмоци” продакшн энэ жил арван нас хүрлээ. Ойн баяраа угтаж, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд зунжин зураг авалтаа хийсэн киногоо өнөө хавар нээлээ. “Баян боол” кинонд баян айлын эрх танхи хүүд ухаан суулгах гэж бүхэл бүтэн кино багийнхан хэрхэн ажиллаж, хэнийг ч хайрладаггүй, өрөвддөггүй, ойлгодоггүй, зөвхөн зугаа цэнгэл, наргиан наадамд дуртай хүүг хэрхэн ухааруулж, хал үзүүлж, хашир суулгаж, өөрөө бүхнийг ойлгоход туслаж байгаа тухай өгүүлнэ.
Амьдралд хүн бүхнийг биеэр ойлгож, мэдрэхгүй л бол ойлгодоггүй гэсэн санааг сайтар шигтгэж, хөнгөн боловч хүний сэтгэл, люун тархинд нэгийг бодуулах уран бүтээл болжээ. Мөнхүү хайр дурлалын гэгээн салхи сэвэлзсэн, хачин их догдлол мэдрүүлсэн уран бүтээл аж. Үүгээрээ “Эмоци” баг хамт олон сайн ажиллажээ. Өөрийн гэсэн өнгө төрх, үнэр, амт, бүтэц бүрэлдэхүүнтэй тэд тэр л хана туургаа барин бүтээлээ босгож, “Энэ бол эмоцийн бүтээл шүү” гэдгийг хаанаас ч харсан ойлгохоор тамгалж чаджээ. Магад байдаг л нэг сэдэв, үйл явдал мэт боловч бид байдаг л нэг гэж олон зүйлийг үгүйсгэж, нугалж, хугалж, уран бүтээлчдийн хийж байгаа бүхнийг нураан унагаж, үнэлэхгүй болсоор үзэж, харах, өөртөө авах, шүүрдэх нэг боловч үнэ цэнтэй санааг гээгдүүлж, дээгүүр том хардаг болж.

Байгаагаасаа үнэ цэнийг олж харахгүй, юуг өгүүлж, ямар санааг хэлэхийг зорьсныг нь мэдээгүй байж, өөр юу хүсэж, хайж, худлаа шүүмжилж суух гэж. Энэ санааг ч мөн энэ завсарт багтаамаар санагдлаа. Тийм л учраас энэ уран бүтээл жин бан нь таарсан, хэлэх санаа, хэлбэр хийц нь зохицсон тун аятайхан бүтээл болжээ гээд байгаа юм. “Эмоци” продакшн угаас айхтар л даа. Продакшны уран бүтээлчдийг жинлэвэл залуус ихэнх хувийг эзэлнэ. Жаахан ах нь Б.Баатархүү, О.Тэмүүжин, Т.Түвшинтөр, Г.Нарансолонго нар байх. Бусдаар бол тэгээд л залуу үеийн давалгаа исгэрэн түрж, уран бүтээлийн өнгө аяс залуу, шинэлэг, мөнхүү халуун оршдог. Энэ удаагийн бүтээлээс ч мөн харагдаж байна.
-ЗАЛУУ ЖҮЖИГЧДЭЭ ТОДРУУЛСАН НЬ ИЛҮҮТЭЙ ОНОЖЭЭ-
Урлагт үүрээ зассан продакшнуудыг анзаарахад толгойлон авч яваа уран бүтээлч юм уу эсвэл ах жүжигчид нь хамаг гол дүрээ хамаад байдаг талтай. Өнөө хэдэн залуу уран бүтээлчид нь туршлага муутай, арай болоогүй гэсэн нэрийдлээр олны хэсэг, туслах дүрд хувиарлагддаг. Тэгвэл энэ байдлыг “Эмоци” продакшн “хуу татаж”, залуу уран бүтээлчдээ илүү тодруулан, тэднийг дэмжиж, үзэгчдэд танилцуулж, дэмнэн гаргаж байгаа нь зөв оножээ. Энэ бол энэ хамт олон ихэд зөв голдирлоор яваагийн нэгэн илрэл болов уу. Үүгээрээ ихэд хүндэтгэмээр, мөнхүү зөв сайхан дүрийн хуваарилалттай бүтээл болж чаджээ.
| “Эмоци” продакшны ээлжит тэсрэлт “Баян боол” |
|
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |