Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар 10 орчим асуудал хэлэлцэхээр төлөвлөгджээ. Үүний хүрээнд хүүхдийн эрхтэй холбоотой багц асуудлыг хэлэлцсэн байна. Тухайлбал,
1.Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу хүүхдийн паркийг зориулалтын бус аргаар ашиглахыг хориглох, хэрвээ зориулалтын бус хэлбэрээр ашигласан тохиолдолд төр, хувийн хэвшлийн эрхийг цуцлах шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт даалгасан байна.
2. “Найрамдал” олон улсын хүүхдийн зусланд бүрэн засвар хийж, тухайн газар нутагт газар олгохгүй байх үүрэг чиглэлийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт даалгалаа. Мөн “Найрамдал-2” зуслан барихаар зураг төслийн ажил үргэлжилж байгаа аж.
3. Нийслэлийн Баянзүрх дүүргийн IV хороонд байрлах Жанжин Лхагвасүрэнгийн гудамж, Жуковын талбайд аж ахуйн нэгжүүдэд олгосон газар эзэмших эрхийг цуцалж, иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, нийтийн эдэлбэр газар болгон тохижуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт даалгалаа.
4. Улаанбаатар хот дахь амаржих газруудын ачааллыг бууруулах зорилгоор Хоёрдугаар төрөх эмнэлгийн барилгыг бүрэн засварлах, өргөтгөл хийх, мөн ЭХЭМҮТ-д бүрэн засвар хийх ажлыг 2022 оны улсын төсөвт тусгуулах үүргийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт даалгалаа.
5. Хүүхэд, залуусын хөгжлийн зориулалттай баригдсан төр, хувийн хэвшлийн эзэмшилд байгаа барилга, байгууламжийг цаашид зориулалтын дагуу ашиглахаар төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд шийдвэрлэх үүргийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт даалгасан байна.
| ЗГ: “Найрамдал” зуслан, ЭХЭМҮТ, “Хүрээ” амаржих газрыг бүрэн засварлана |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |