Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Ерөнхийлөгч Х.Баттулгыг 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрх зүйн боломжтой эсэхийг эцэслэн шийдвэрлэлээ. Тодруулбал, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим зүйл заалтууд нь Үндсэн хууль зөрчиж байна гэж үзсэн билээ. Өөрөөр хэлбэл, "Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд Ерөнхийлөгчөөр ажиллаж буй хүн дахин нэр дэвших эрхгүй гэдэг агуулгыг тусгайлан зааж өгөөгүй нь Үндсэн хууль зөрчсөн" гэж үзсэн юм.
Тэгвэл энэ талаар Үндсэн хуулийн Цэцэд мэдээлэл гаргагч, УИХ-ын гишүүн Т.Доржханд “Өнөөдөр Монгол Улсын түүхэнд тэмдэглэгдэхээр онцгой өдөр болж байна. Яагаад вэ, гэхээр өнөөдрийн гаргасан шийдвэр бол засаглалын эрх мэдлийг хэрхэн хуваах вэ, Монгол Улсад ардчиллыг цаашид хэрхэн бэхжүүлэх вэ, энэ нь бидний хадгалж үлдэх ёстой үнэт зүйл мөн үү гэдэгт маш том хариулт өгсөн үйл явдал боллоо. Нөгөөтэйгүүр, хуулийн байгууллагууд энэ үйл явдлыг тэмдэглэх талаар ярьж байна.
ҮХЦ-ийн дунд суудлын хуралдааны шийдвэрийг УИХ заавал хүлээж авах ёстой
Өнөөдөр өглөө ҮХЦ-ийн дунд суудлын хурал зарласан. Харамсалтай нь, цэцийн нэг гишүүний саналаар хуралдааныг хойшлуулсан. Ингээд 15:00 цагаас ҮХЦ шинэ бүрэлдэхүүнээр хуралдсан. Таван гишүүнтэй дунд суудлын хуралдаан өнөөдөр боллоо. Уг хуралдаанд мэдээлэл гаргаж хуульч Д.Үүрцайх, О.Мөнхсайхан, Г.Батаа болон парламентийг төлөөлж УИХ-ын гишүүн Н.Энхболд оролцлоо. Хуралдааны шийдвэрээр УИХ Үндсэн хуулийг зөрчсөн, тусгах ёстой заалтыг тусгаагүй байна гэж ҮХЦ үзсэн. Энэ шийдвэрийг УИХ 15 хоногийн дотор авч хэлэлцэх ёстой. Хэрвээ хүлээж авбал энэ шийдвэрийг хүчинтэйд тооцно. ҮХЦ зөв шийдвэр гаргаасай гэж хүлээж байсан. Хүлээлтэд нийцсэн шийдвэр гарлаа.
Энэ бол нэг хүний засаглалын төлөө бус ардчиллыг бэхжүүлэхийн төлөө юм. Өрсөлдөгчөө дахин ялахын тулд өөртөө эрх мэдэл төвлөрүүлдэг Ерөнхийлөгч нар зөндөө байлаа. Шууд хэлэхэд Ц.Элбэгдорж, түүний өмнөх Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр юм. Харин одоо Х.Баттулга гэдэг хүн маш их эрх мэдлийг өөртөө авсныг бүгд мэднэ. Энэ эрх мэдлээ ашиглаад өрсөлдөгчөө намнадаг, заримыг нь үндэслэлгүйгээр ялладаг, бизнесийг нь булааж авдаг. Ийм хүмүүсийг дахин дээрээ залах ёсгүй. Тийм учраас хуулиараа засагладаг байя. Засгийн газрын урдуур Ерөнхийлөгч орж ирээд газар ухаж, бизнес хийж, төмөр зам барьж байна. Өмнө нь мөн бизнес хийгээд 49 хувь гэсээр “Эрдэнэт” үйлдвэрийг булааж авсан. Иймд Засгийн газрын эрх мэдлийг Засгийн газарт нь, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг түвшинд нь тааруулж хязгаарлалт хийе гээд байгаа юм. Үндсэн хуулийн цэцийн гишүүд маш хүнд дарамттай нүүр тулсан талаар надад хэлсэн” хэмээн ярилаа.
| Т.ДОРЖХАНД: Монгол Улсын түүхэнд тэмдэглэгдэхээр онцгой өдөр боллоо |
|
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |