Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг бусдыг гүтгэсэн гэж үзэн, хоёр сая төгрөгөөр торгох шийдвэр гаргажээ. Тодруулбал, Н.Номтойбаярыг УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын нэр төр, алдар хүндэд халдаж, гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд тараан гүтгэсэн гэж үзэн, Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор шийдвэрлэсэн байна.
УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр 2019 оны нэгдүгээр сарын 10-нд Төрийн ордон мэдээлэл хийх үеэрээ “Хөшиг”-ийн хөндийн шинэ нисэх онгоцны буудалд шатахуун хадгалах агуулах барих асуудалтай холбогдуулан “У.Хүрэлсүх нь ямар ч сонгон шалгаруулалт явуулахгүйгээр Ц.Анандбазарын “Сод Монгол”-д концесс байдлаар бариулах гэрээ хийх шийдвэрийг гаргасан байдаг. Үүний дараа У.Хүрэлсүхийн хамаарал бүхий этгээд “Сод Монгол”-ын Ц.Анандбазараас 500 сая төгрөг авч байгаад баригдсан” гэж мэдэгдэж байсан юм. Тэгвэл энэхүү мэдэгдэлд нь Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэл явуулж, түүнд хоёр сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.




.jpg)
| УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр бусдыг гүтгэсэн нь шүүхийн шийдвэрээр тогтоогдож, хоёр сая төгрөгөөр торгуулжээ |
|
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |