УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Б.Энх-Амгалан, Г.Дамдинням нар Хууль зүй, дотоод хэргийн сайдад шаардлага хүргүүллээ. Энэ үер Б.Энх-Амгалан “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын ажилтнууд цагаан сарын баярын үеэр Алтанбулгийн автозамын боомтоор улсын хил нэвтэрч тусгай чиг үүрэг гүйцэтгэсэн мэдээлэл гарсан. Буцаж орж ирэхдээ их хэмжээний гадаад валют хууль бусаар оруулж ирсэн байж болзошгүй мэдээлэл гарсан. Тус асуудлыг Монгол Улсын Тагнуулын ерөнхий газарт хандсан. Үүний дагуу хяналт, шалгалт хийж байгаа эсэх хариугаа авна. Бид Цагдаагийн ерөнхий газар, Авилгатай тэмцэх газарт хандсан. Б.Баасанцогт өмгөөлөгч хэрэг төлөвлөдөг, захиалга өгдөг, схемлэж зурдаг, ял төлөвлөдөг, хөнгөлдөг схем компьютерээс нь ил болсон. Түүнчлэн шүүх, хууль хяналтын зарим байгууллагын ажилтан, албан хаагчтай хувийн харилцаа тогтоож наргиж цэнгэдэг, мөнгө авч, өгөлцдөг сүлжээ бий болсон гэдгийг харуулж байна. Ардчилсан монгол орон хүнд ял тулгадаг, эрүүдэн шүүдэг, хэлмэгдүүлдэг байж болохгүй. Тийм учраас Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт тус асуудлаар хандаж байна” гэлээ.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам “Хууль хяналтын байгууллага зохион байгуулалттай хувь хүний эд хөрөнгийг дээрэмддэг асуудал гарсан. Хууль хяналтын байгууллага хууль хэрэгжүүлдэггүй байдалд анхаарч ажиллана. Хууль зүй, дотоод хэргийн яам чиг үүргийнхээ хүрээнд анхаарч ажиллах учиртай” гэв. Харин УИХ-ын гишүүн Г.Дамдинням “Өнгөрсөн намрын чуулганаар шүүхийн тухай хуулийг шинчлэн баталсан. Үүнд шүүх, шүүхийн байгууллага, прокурорт ажилладаг хүнд хийхийг хориглосон 40 орчим хуулийн заалт бий. Өмгөөлөгч Б.Баасанцогт 11 шүүгч шүүхийн ажилтнуудад олон нийтэд ил болсон дүнгээр 50 сая орчим төгрөгийг тараасан” гэв.
| УИХ-ын гишүүд Х.Нямбаатарт шаардлага хүргүүллээ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |