Ц.Оюунгэрэлийг Ардчилсан намын даргын сунгаанаас нэрээ татсан гэх мэдээлэл цахим орчинд тархсан. Энэ талаар Ц.Оюунгэрэл “Би Ардчилсан намын даргын сунгаанаас нэрээ татаагүй. Энэ талаар ямар ч хүсэлт гаргаагүй. Би сонгуульд оролцох хүсэлтэй байна. Дотоод сонгуулийн хороог даргалж байгаа И.Мөнхжаргалд "Хоёр, гурван зүйл хууль зөрчиж байна" шүү гэдгийг анхааруулсан захиа бичсэн.
Нэгдүгээрт, Дотоод сонгуулийн хорооны даргын сонгуулийн тов зарлах ёстой. И.Мөнхжаргалын гарын үсэгтэй сонгуулийн товонд өнөөдөр сонгуулийн сурталчилгаа эхлэнэ гэсэн албан бичиг байхгүй. Нэр дэвшигчид болон олон нийтэд мэдэгдэхгүйгээр өнөөдөр сонгуулийн сурталчилгааг зарим хүнд нээж өгч, давуу байдал олгож байна. Хоёрдугаарт, И.Мөнхжаргалын надад болон бусад нэр дэвшигчид илгээж байгаа тэмдэг эдрээтэй байгаа. Хоёрдугаар сарын 11-нд Өдрийн сонины зараар хүчингүйд тооцогдов гээд зарлагдсан дугаартай тэмдэг дарж надад бичгийн хариу өгсөн. Гуравдугаарт, хүчингүйд тооцов хэмээх тэмдгийг ашиглаж Хас банканд данс нээлгэсэн. Тухайн дансаараа дамжуулж 93 сая төгрөгийг авъя гэх мессеж явуулсан. Би тухайн мэдээллийн дагуу данс шалгуулах эрхээ эдэлж намайг дэмжиж өгсөн иргэдийн мөнгийг хууль бус ашиглуулахгүй тулд Хас банк руу албан бичиг хүргүүлсэн. Одоогоор хариу ирээгүй байна. Улс төрийн намын тухай хуулинд заасан зарчмаар сонгууль хийвэл тууштай оролцоно гэдгээ илэрхийлсэн” гэлээ.
| Ц.ОЮУНГЭРЭЛ: Би Ардчилсан намын даргын сунгаанаас нэрээ татаагүй |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |