Ардын намынхан нам дотроо арай л олон дайсан бэлдэж байна. Нүүрсний хулгайгаар цоллож, Хөгжлийн банкаар “туг тахисан” гишүүд нь Ерөнхийлөгчийн сонгуулиар хөзрөө гаргах гээд чимээгүй хэрнээ тэвчээртэйгээр хүлээж байгааг улс төрд өрнөж байгаа үйл явдлууд харуулж эхэллээ. Хэдийгээр өнгөрсөн сонгуулиар тэд тохиролцож, гишүүдийнхээ амыг барьсан ч, ирэх Ерөнхийлөгчийн сонгуулиар шуудайд хийсэн үхрийн эвэр шиг тал тал тийш харсан МАН-ынхан задарч магадгүй байна.
Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хоёр сарын хугацаанд цагаан байрнаас хальсан улс төрийн “зодоон” Төрийн ордныг түйвээх шахсан. Хэдийгээр тэд Их хурлаараа учраа олж, Н.Учралыг намын даргаараа сонгосон ч, улс төрийн тэмцэл нь улам бүр хаалттай болсноор намдаа “ах” нартаа гомдогсод “Элсний 13”-ынхан шиг чимээгүйхэн бүрэлдэж, Ерөнхийлөгчийн сонгуулиар намынхаа эсрэг ажиллах хар түүхээ давтах хүртлээ ханцуйндаа “наймалцаж” эхэлсэн гэх бор шувуу ч нисэх боллоо.
Үнэндээ үе үеийн МАН-ын түүхэнд Ерөнхийлөгчийн сонгуулиар гомдогсод намынхаа эсрэг ажиллаж, нэр дэвшигчээ унагаадаг бичигдээгүй хууль үйлчилж ирсэн. Тэр тусмаа улс төрд хөтөлцөж орсон ах дүүс, гар хөл нь болж байсан туслахаас нь эхлээд л ах нарыгаа тонгордог хууль МАН-ын улс төрийн түүхэнд ганц нэгээр тогтохгүй. Н.Энхбаярын үед ч, М.Энхболдын үед ч улс төрд “хаан” шиг загинаж, бяртай явсан он цаг үед нь намынхан нь урваж, хүч сулруулснаар сөрөг хүчин АН-аас Ерөнхийлөгчид төрж байсан нь бодит үнэн.
Тодруулбал, “Капитал”-ын Б.Ундармаа, “хөшөө” Г.Батзориг, Д.Дамба-Очир, Д.Хаянхярваа, Г.Солтан, У.Хүрэлсүхийг “топор муужгай” гэснийхээ шанг хүртсэн Н.Номтойбаяр, 60 тэрбумын хэргээр улс төрийн карьераа дуусгасан Миеэгомбын Энхболд, Ж.Эрдэнэбат, Сү.Батболд, Су.Батболд, Хөгжлийн банкны хэргээр яллагдсан Ё.Баатарбилэг, нүүрсний хулгайн гол эзэд болсон УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, Б.Ганхуяг, эх орноосоо “оргон зайлсан” УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат гэгчлэнгээр үргэжилнэ. Нэмээд “Ногоон автобус”-ны хэргээр он дамжин шалгагдсан Ж.Сүхбаатар, албан тушаалын хэргээр тойргоосоо хасагдаж, жийгдэж УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан гээд халаасандаа “салаавчтай” олон хүн бий.
Өнгөрсөн сонгуулиар МАН-ын 30 гишүүн улс төрөөс “арчигдаж”, түүх болж үлдсэн. Улс төрөөс “явсан” МАН-ын 30 гишүүний зургаа нь гэмт хэрэгт холбогдож, хууль хяналтын байгууллагад шалгагдаж байсан тул тойрог авч чадаагүй. УИХ-ын дарга асан, одоогийн УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ж.Чулуунзагд нар МАН-д гологдсон улс төрийн томчуудын эгнээг тэргүүлж эхэлбэл дараачийн сонгуулиар мордохын хазгай болж мэднэ. Нэмээд өнгөрсөн сонгуулиар тойргийн гадна үлдэж, албан тушаалын бялуу хуваалтаас хоцорсон хуучуул цөөнгүй бий. Саяхан болсон намын Их хурлаар удирдах зөвлөл битгий хэл Бага хурлын гишүүнээр сонгогдож чадаагүй хууччуул олон байна.
Ингээд харвал одоогийн МАН-ынхан намынхаа гишүүдийг мөн ч их гомдоож, дайснаа бэлдсэн байна. Нэмээп тэд Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг сойх вэ гэдэг нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй, олны анхаарал татсан хэвээр байна. Угтаа бол Үнсэн хуулийн зүйл заалтаар одоогийн Ерөнхийлөгч зургаан жилд ганц удаа сонгогдох хууль үйлчилж байгаа. Улмаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндсэн хуульд гар хүрч, дахин дэвшихгүй гэдгээ чуулганы индэр дээрээс зарлаж байсан. Харин Ерөнхий сайд Г.Занданшатарын хувьд ард түмнээс дэмжэг багатай. Угтаа бол тойргоосоо олонхын санал авч чадаагүй учир Ерөнхийлөгчийн сонгуулийн хүчтэй өрсөлдөгч болж чадах эсэх нь тун эргэлзээтэй. Харин УИХ-ын даргын хувьд нас нь хүрэхгүй. Тиймээс МАН-ынхан дунд Ерөнхийлөгчид хэнийг нэр дэвшүүлэх нь өнөөдрийн улс төрийн гол маргаан болоод байгаа сурагтай.
| АРДЫН НАМААС "ГОЛОГДОГСОД" ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАР НАМЫНХАА ЭСРЭГ АЖИЛЛАДАГ ХАР ТҮҮХЭЭ ДАВТАХ УУ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |