МАН 100 жилийнхээ ойгоор гурван ч сонгууль дараалан алдсан Ерөнхийлөгчийн суудлыг авна гэсэн том зорилго тавьчихсан сонгуулийн кампанит ажлаа ил, далдаар хийгээд эхэлжээ. Тэдний гол өрсөлдөгч АН-ынхан тамга, тэмдэгнийхээ учрыг ололгүй мунгинаж явахад МАН-ын генсек Д.Амарбаясгалан хуучин гишүүдээ намдаа урьж, намынхаа бодлогыг зангидах ажлаа эрчимжүүлж байгаа харагдана. Хамгийн сүүлд гэхэд л А.Амундра, С.Мөнхчулуун нарт намын гишүүний үнэмлэхийг нь гардуулж байгаа зургаа цахимд нийтэлсэн байв. Намын дүрмээ зөрчсөн хэмээн намаасаа гаргасан С.Мөнхчулууныг ийн төрхөмд нь буцаасан нь удахгүй болох УИХ-ын нөхөн сонгуультай холбоотой байж мэдэх юм. С.Мөнхчулуун 2020 оны ээлжит сонгуулиар Сонгинохайрхан дүүрэгт бие даан нэр дэвшиж, чамгүй олон санал авсан. Иймээс намынхаа саналыг хуваахгүй гэх бодлого барьж, С.Мөнхчулууны намын гишүүнчлэлийг сэргээсэн байж болох талтай.
Хамгийн сүүлд гэхэд МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга М.Тулга, МАХН-ын дарга Н.Энхбаярын эхнэр О.Цолмон нарыг хүлээн авч уулзаж, удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгууль хийгээд Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуулийн талаар ярилцсан гэх мэдээлэл бий.
Хэрэв зээ Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр нам хамтарч оролцвол МАН-ынхан намын дарга У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлж, МАХН-ынхнаар дэмжүүлэх гэнэ. Үүний хариуд Н.Энхбаярын хүү Э.Батшугарыг Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлж, дэмжих тохироо хийж байгаа аж. Тэд тохиролцож чадвал Э.Батшугарыг Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлж, түүний замд хамгийн том садаа болох магадлалтай С.Мөнхчулуунд албан тушаал өгч, 2024 оны сонгуульд сойх нь тодорхой. 2016 оны сонгуульд МАН, МАХН-тай нэгдэх талаар яриа гарсан ч нэгдсэн шийдвэрт хүрч чадаагүй. Энэ удаад аль аль тал нь асуудалд нэлээд нухацтай хандаж байгаа гэнэ. Саяхан намын дарга Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ын төлөөлөл шинэ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзаж, Засгийн газарт зөвлөж хүргүүлж буйгаа мэдэгдсэн. Ийн тэдний уулзалтууд ойр ойрхон болж байгаа нь намууд нэгдэх нь гэдэг хардлагыг түрүүлээд байгаа юм.
МАХН уг нь Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхтэй. МАХН-ын гишүүн С.Ганбаатар 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулиар Орхон аймагт ялалт байгуулж, намдаа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх квот авч ирсэн. Гэвч энэ квотоо МАХН-ынхан ашиглахгүй ч байж мэдэхээр байна. УИХ-ын гишүүн С.Ганбаатарын тухайд МАН-тай нэгдэхийг дэмжихгүй байгаа гэх шуум бий. Хэрвээ МАН, МАХН хоёр нэгдчихвэл С.Ганбаатар Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвших боломжгүй болох учраас үүнийг дэмжихгүй нь лавтай.
Н.Энхбаярын тэргүүлсэн МАХН-д улс төрд тэсэж үлдэх амь тариа хэрэгтэй байгаа. Орон нутгийн сонгуульд АН-тай эвсэж, өрсөлдсөн ч сайн үр дүнд хүрч чадаагүй. Иймээс МАН-ынхантай нэгдэж, Э.Батшугарыг улс төрд оруулах нь Н.Энхбаярын улс төрд тэсэж үлдэх сүүлийн найдвар бололтой. Харин МАН-ын тухайд Ерөнхийлөгчийн болон нөхөн сонгуулиар санал хуваагч нь МАХН учраас байж болох хамгийн ашигтай хувилбарыг ийн санал болгож байж болох юм. Гурван удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан МАН энэ удаад ялалт байгуулахаар улайрч байгаа нь илэрхий байна.
| Ерөнхийлөгчийн сонгуульд МАН МАХН нэгдэж, нөхөн сонгуульд Э.Батшугарыг сойх нь |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |