Тэрбээр “Сүүлийн үед асуудал болоод буй улс төрийн нөхцөл байдалтай холбоотойгоор Үндэсний эвслээс хоёр чухал тогтоолын төсөлд гарын үсэг зурах нэгдсэн шийдэлд хүрлээ. Нэгдүгээрт төрийн нууцын зэрэгт авсан нүүрсний худалдаатай холбоотой 32 гэрээ байна. Ямар нэгэн асуудал болохоор зөвхөн хавтсыг нь харуулдаг. Ингээд үнэн худал нь тодорхойгүй асуудлаар бусдыг гүжирдэж, нэр хүндийг нь гутаадаг үзэгдлүүд байна. Тиймээс бүгдийг нь улсын нууцаас гаргаад, хянан шалгах түр хороо байгуулж, шалгая гэдэг зарчмын асуудлыг хөндсөн. Энэ асуудлаар нэр бүхий гишүүд нэгдэж, нүүрстэй холбоотой бүх гэрээг шалгах тухай УИХ-ын тогтоолыг төсөл санаачилсан бөгөөд үүнд Үндэсний эвсэл гарын үсэг зурсан. Үүнийг тун удахгүй өргөн барина. Мөн Засгийн газрыг огцруулах тухай тогтоолын төсөлд Үндэсний эвслийн дөрвөн гишүүн дөрвүүлээ гарын үсэг зурсан. Бид нийтэд мэдэгдэж байгаачлан Засгийн газрын огцруулах шалтгаанаас гадна дөрвөн зүйлийг үндэслэсэн. Үүнд нэгдүгээрт, намын асуудлыг төрийн зовлон болгоод, одоо төсвийн зовлон болгоод, улмаар эдийн засгийн зовлон болгох нь бодитой болчихлоо. Хоёрдугаарт өчигдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар маш ноцтой мэдэгдэл хийсэн. Ерөнхий сайд Хууль зүйн сайдаасаа хууль бус үйлдэл хийхийг шаардахад зөвшөөрөөгүй тул түүнийг өөр хүнээр орлуулах гэж байна. Хууль, хүчний байгууллагыг бороохой болгон ашиглаж, хэн нэгнийг хэлмэгдүүлэхийг би зөвшөөрөхгүй. Гуравдугаарт нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүд. Сайжрах ёстой үзүүлэлтүүд муудсаар байна. Дөрөвдүгээрт энэ Засгийн газрын бүрэлдэхүүн чадамжгүй байна. Унхиагүй ажлаа хийж чадахгүй байгаа нөхдийг сольё. Оронд нь чаддаг хүмүүс орж ажиллая. Жишээ нь, би өөрийгөө энэ ажлыг хийж чадна гэж үзэж байгаа. Тиймээс Үндэсний эвсэл дараагийн Засгийн газарт орж ажиллахын төлөө одоогийн Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан" гэв.
| Н.НОМТОЙБАЯР: Засгийн газрыг огцруулах тухай тогтоолын төсөлд Үндэсний эвслийн дөрвөн гишүүн гарын үсэг зурсан |
|
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |