Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр мэдээлэл технологи, харилцаа холбооны салбарынхантай өглөөний уулзалтаа хийж байна. Тэрбээр "Бид цар тахлыг хамтдаа сөрж гарах хэрэгтэй байна. Тиймээс бид нэгдмэл бодлого баримталж, хамтдаа туулах хэрэгтэй. Бид цар тахлыг хэрхэн туулах цогц төлөвлөгөө танилцуулна. Энэ зөвхөн эрүүл мэндийн талаас бус эдийн засгийн талаас анхаарсан, шинэ, энгийн, идэвхтэй амьдралын хэмнэл рүү шилжих төлөвлөгөө байх болно.
Хэрхэн зайгаа барьж ажиллах вэ гэх мэтээр бид амьдралын шинэ хэмнэлд орох болно. Бид долдугаар сарын 11 хүртэл гурван удаа хөл хорио тогтоох математик тооцоолол гаргасан. Үүндээ тулгуурлаж, та бүхэн бизнесээ төлөвлөх хэрэгтэй. Ийм шинэ шилжилтэд ороход цахим шилжилт хамгийн чухал. Нэгдүгээрт, төрийн үйлчилгээг шат дамжлага багатай, хүнд сурталгүй, уялдаа холбоотой, хүнээс хамаарал багатай болгох хэрэгтэй. Тиймээс бид E-Mongolia цахим үндэстэн болох уриалга гаргаад байна. Бидэнд дэд бүтцийн тодорхой давуу талууд бий. Бид цахимаар илүү оновчтой шийдэл гаргаж, цар тахлыг даван туулж яагаад болохгүй гэж. Олон асуудлын зангилаа цахим шилжилттэй холбоотой. Жишээлбэл, замын түгжрэлийг шийдэж болно. Төрийн албан хаагчдын хэдэн машин өглөө ирээд парклаж байгаа вэ гэдгийг бид мэдэхгүй. Хэрвээ энэ бүртгэл цахимжвал өглөө, өдөр, орой гэсэн зохицуулалтаар асуудлыг шийдэх боломжтой. Ингэхдээ төрийн албан хаагчдын ажил 07:30 цагт эхэлдэг, хувийн хэвшлийнх 08:30 цаг гэх мэтээр зохицуулахад түгжрэл 25-30 хувиар буурах магадлалтай байна" гэлээ.
| Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Төрийн албыг 07:30 цагт эхлүүлэхэд түгжрэл 25-30 хувь буурна |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |