Монгол Улсын гурван шатны шүүхээр гэмгүй иргэдийг эрүүдэн шүүсэн хэргээр ял авсан Б.Хурц Тайвань Улс дахь консул болох гэж байгаа гэх. 2006 онд Европын холбооны нутаг дэвсгэрт хүний эрхийг онц ноцтойгоор хохироосон гэмт хэрэг үйлдэж, 2010 онд Их Британийн Онц ноцтой, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх агентлагт баривчлагдаж байсан Б.Хурцыг Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болсон даруйдаа суллуулж байлаа. Тухайн үед Ц.Элбэгдорж Б.Хурцтай хамтран хуулийн хонгил үүсгэж, гэмгүй олон иргэн, төрийн албан хаагчдыг эрүүдэн шүүж хэлмэгдүүлэн яллаж, амь амьдрал, эрүүл мэнд, ажил алба, бизнесийг нь дээрэмдэн хохироосныг УИХ-ын хэд хэдэн удаагийн сонсгол, Монголын шүүх тогтоож байв. Ингэснээр Б.Хурц бусдыг эрүүдэн шүүсэн хэргээр ял авч байсан билээ.
Монгол Улсын иргэдийг хилс хэргүүдээр эрүүдэн шүүж, амь нас, эрүүл мэнд, нэр төрийг хохироосон хэргээр Монгол Улсын гурван шатны шүүхээс ял сонсож байсан Б.Хурц Тайвань Улсын төлөөлөгчийн газарт томидох асуудал яригдаж байгаа аж. Б.Хурцын ёс зүйгүй, хүн чанаргүй үйлдлээс болж хэлмэгдсэн олон иргэний гомдол өнөөг хүртэл тасраагүй байхад Монгол Улсыг төлөөлөх дипломат албанд томилох тохироо хийгдэж байгаа нь Ц.Элбэгдоржийн “хонгил” Монголын төрийн томилгоог хянасаар байгааг харуулж байна. Өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулга Өмнөд Солонгост суух Элчин сайдаар Б.Хурцыг томилсон боловч Солонгосын тал удаа дараа хүний эрхийг зөрчин, эрүүдэн шүүсэн гэмт хэрэгтнийг хүлээж авахаас татгалзаж байсан түүхтэй. Гэтэл Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хүний эрхийг эрхэмлэн хамгаалдаг Тайвань Улсад эрүүдэн шүүгч Батын Хурцыг томилох гэж байгаагийн цаад учир юу вэ.
| Гэмгүй иргэдийг эрүүдэн шүүсэн хэргээр ял авсан Б.Хурц Тайвань Улс дахь консул болно гэв үү |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |