Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл "Авлига нь хэсэг улс төрчид юм уу тухай асуудалд холбогдсон хүмүүст л хамаатай зүйл биш. Тухайн улсад авлига их тусмаа эдийн засгийн өсөлт муу буюу хүний хөгжлийн индекстэй их урвуу хамааралтай, нийгэмд тэр чигээрээ өргөн хэмжээний сөрөг үр дагавар үзүүлдэг том асуудал. Ийм чухал асуудал дээр 126 гишүүн анхааралтай хандаж оролцох ёстой. Авлигын талаарх олон улсын индексүүд бий. Индекс гэдэг 13 тайлангийн үр дүн дээр гарч ирдэг. Үүн дотор улс төрчдөд итгэх итгэл, төсвийн зарцуулалтын асуудлууд ордог. Мөн тухайн бодлого боловсруулж байгаа хууль эрх зүйн орчны процесс нь ил тод байж чадаж байна уу, иргэдийн оролцоо байна уу гэдгийг хардаг. Тиймээс Авлигатай тэмцэх газар индексээ сайн судлаад иргэд болон улс төрчдөд мэдээлэл өгөх хэрэгтэй. Учир нь, Авлигатай тэмцэх газрын нэг үүрэг нь урьдчилан сэргийлэх буюу авлигаас зайлсхийх. Түүнчлэн авлига эдийн засаг болон бизнесийн орчинд их сөрөг нөлөөтэйгээс гадна залуу боловсон хүчнээ бид гадагшаа алдаад байгаатай холбоотой. Түүнчлэн 2030 он гэхэд ядууралтай тэмцэнэ гээд дэлхий даяараа 160 гаруй улс гарын үсгээ зурчихсан тунхаглал байна. Үүнд сөргөөр нөлөөлөх нь мөн л авлига. Олон улсын түвшинд дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувь нь авлигад явж байна гэх тооцоо гарсан. Бодит байдал дээр хоёр хувиас ч илүү өндөр дүнтэй байх магадлалтай судалгаа ч бий. Тэгэхээд 126 гишүүн бид авлигатай тэмцэж чадвал түүхэнд үлдэх нэгэн том гавьяа шүү гэж хэлмээр байна" гэв.
| Б.МӨНХСОЁЛ: 126 гишүүн авлигатай тэмцэж чадвал түүхэнд үлдэх том гавьяа шүү |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |