УИХ-ын ээлжит чуулган өнөөдөр болж байна. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэллээ.
Тэрбээр "Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн дагуу Монгол Улсыг 2021-2025 он хүртэл хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг танилцуулъя. Монголчууд бид шинэ үндсэн хуулиа баталж, ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш 30 жилийн амжилт, ололт, алдаа, оноогоо нэгтгэн дүгнэж, шинэ 30 жилийн хөгжлийн бодлогыг сонгуулийн циклийг давж, урт хугацаагаар төсөөлөхийн тулд олон улсын нийтлэг жишигт тулгуурлан "Алсын хараа-2050" хөгжлийн бодлогыг улс төрийн намууд, холбогдох яам, агентлагийн мэргэжилтэнгүүд, эрдэм шинжилгээ болон мэргэжлийн байгууллагын 1500 гаруй эрдэмтэн, судлаачдын төлөөлөлтэйгээр 1.5 жилийн хугацаанд тухайн үед батлуулж байсан. УИХ-ын 2020 оны тавдугаар сарын 13-ны өдрийн 52 дугаар тогтоолоор "Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн бодлогыг батлан хэрэгжүүлж эхэлснээс хойш өнөөдөр таван жилийн хугацаа өнгөрсөн байна. Нэг ёсондоо ирэх тавдугаар сарын 13-нд өнгөрсөн таван жилийн тайлан дүгнэлтийг сонсоно гэсэн үг. Энэ хугацаанд цар тахал, ОХУ, Украины дайн зэрэг олон улсын нөхцөл байдал нэн тогтворгүй байсан ч хөгжлийн бодлогод тусгагдсан суурь асуудлууд шийдвэрлэгдэж, өнгөрсөн таван жилийн үндсэн чиглэлийн тайлан хяналт шинжилгээний дүнгээр 67 хувьтай байна гэж дүгнэж байна. Урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг анх удаа шалгуур үзүүлэлттэйгээр боловсруулагдаж, таван жилийн үнэлгээ гарч байгаа тул төрийн байгууллагуудын тоон мэдээлэл, аргачлал зөрөх зэрэг асуудал гарч байгааг үгүйсгэхгүй" гэв.
| Л.ОЮУН-ЭРДЭНЭ: 2021-2025 он хүртэл хөгжүүлэх таван жилийн хөгжлийн бодлогын тайлан 67 хувьтай байна |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |