Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан "Засгийн газрын хуралдаанаар экспорт болон улсын валютын нөөцийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх Ажлын хэсгээс тайлангаа хүргэлээ. Өнгөрсөн долоо хоногт манай экспортын гол боомт болох "Хангимандал", "Гашуунсухайт", "Шивээхүрэн" боомтууд дээр ажиллалаа. Гурван боомтын дүр зураг харилцан адилгүй байна. "Гашуунсухайт", "Зүүнбаян-Хангимандал" боомтын хувьд Эрдэнэс Тавантолгойгоос хамааралтай байдаг учир тулгарч буй асуудал нэг байна. Мөн бидэнд өөрсдөөс шалтгаалан хийх зүйлс байна. Ялангуяа тээврийн өртгийг бууруулах, замуудыг ашиглалтад оруулах, төмөр замын суурь дэд бүтцийнхээ өртгийг бууруулах, зөвхөн төмөр замынхыг бууруулаад зогсохгүй, төмөр зам дээр гаргаж, буулгаж байгаа бүх л өртгийг бууруулах тал дээр ярилцаж байгаад 50 хувиар бууруулах болсон. Харин "Шивээхүрэн" боомтын дүр зураг нөгөө хоёр боомтоосоо өөр байна. Бүтээн байгуулалт, нүүрсний экспорт бидний тооцоолж байснаар харьцангуй сайн явж байна. Тус боомт дээр хил дамнасан төмөр замын болон наад талдаа өртөө боомтын цогц бүтээн байгуулалтын ажил их сайн хийгдсэн. Тэнд ажиллаж байгаа хувийн экспорт компаниудын төлөвлөж байгаагаар бол одоо 24-25 сая тонн гаргаж байгаа нүүрс "Шивээ хүрэн-Сэхээ" боомтыг ашиглалт оруулбал үүнээс цааш дор хаяж 50 сая тонн нүүрс гаргах боломжтой байгааг хэлж байна. Тэгэхээр "Шивээхүрэн-Сэхээ" боомтыг ашиглалтад оруулах ажлыг маргааш УИХ дээр хэлэлцэнэ, "Гашуунсухайт" боомтын бүтээн байгуулалтын ажлыг баталж ажлыг нь эхлүүлэхтэй шууд холбогдоно. Боомтуудын ажил ийм байна. Экспортыг нэмэгдүүлэх эцсийн гол зорилго бол Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх. Дээрээс нь төв банкин дээр байгаа валютын нөөцийг санхүүгийн зах зээл дээр гарч ирж байгаа боломжуудаа ашиглаж богино хугацаанд нэмэгдүүлэх боломж байна гэх чиглэлээр өчигдөр Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдаад хэд хэдэн шийдвэрийг гаргалаа" гэв.
| Б.ЖАВХЛАН: "Шивээхүрэн-Сэхээ" боомтыг ашиглалтад оруулах ажлыг УИХ-аар хэлэлцэнэ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |