Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Сайнзориг "Бид аливаа нийгэмд болж байгаа үйл явдалд албан ёсны хууль дүрмийн дагуу оролцдог болмоор байна. Ялангуяа, Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дээд хороо. Бүх зүйл дээр улс төрийн албан тушаалтай нь эхлээд мэдээллээ авна. Тэгэхгүйгээр цагдаагийн байгууллага руу шууд довтолж, УИХ-ын гишүүд нь өөрсдөө очиж улс төр хийдгээ боль. Хоёрдугаарт, бүлгийн, байнгын хороо, дэд хорооны чатад албан бус уулзалтыг зохион байгуулж өг гэдэг. Хэзээ ч УИХ-ын гишүүд хууль сахиулах байгууллага, шүүх эрх мэдлийн байгууллагатай албан бус уулзалт хийж болохгүй. Ямар горимоор мэдээллээ авсан нь мэдэгдэхгүй албан бус уулзалт хийж өгөөч гээд байх юм. Хүний эрх ярьж болно, хуулийн байгууллага ажлаа хий. Асуудал нь зөрчигдвөл шат шатанд нь хариуцлага ярьна. Хууль зүйн сайд буюу тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнийг даваад хууль сахиулах байгууллагын үүдэнд очдогоо болих хэрэгтэй. Сүүлийн үед Хууль зүйн сайд олон зүйлд хууль зөрчиж байгаа. Захиргааны ерөнхий хуулийн хэрэгжилтийг дураараа эвдсэн, Засгийн газрын бүрэн эрхэд халдсан, дураараа дүрэм журмыг хүчингүй болгосон. Цагдаагийн байгууллагын өмнөөс мэдээлэл хийж, хэргийн материал задалдаг. Үүнийг бид ном журмын дагуу УИХ-ын Дэгийн тухай хуулиар ярих ёстой" гэв.
| П.САЙНЗОРИГ: Хууль зүйн сайд олон зүйлд хууль зөрчиж байна |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |