УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлээс “Ноорог” медиатай холбоотой асуудлаар тайлбар сонсож байна. Өнгөрсөн долоо хоногт цагдаагийн байгууллага “Ноорог” медиагийн уран бүтээлчдийг шөнө дөлөөр баривчилж, байцаалт аван, ажлын техник хэрэгслийг нь хураасан нь олон нийтийн дунд шүүмжлэл дагуулсан. Хэвлэлийнхэн болон иргэд үүнийг хэвлэлийн эрх чөлөөнд халдсан явдал гэж үзэж байгаа бол ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл “Энэ ажиллагаа хууль зөрчөөгүй, прокурорын хяналт дор явагдсан” гэж мэдэгдсэн. Тус хуралдаанаар зөвхөн “Ноорог” медиатай холбоотой асуудал төдийгүй, Жагсаал цуглаан хийх эрхийн тухай хууль, Хүний эрх, эрх чөлөөг хангах зарим хуулийн өөрчлөлт, Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслүүдийг ч хэлэлцэж байна. Хуульч мэргэжилтэй, 24 жилийн турш хууль зүйн салбарт ажиллаж буй О.Алтангэрэл өмнө нь авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр идэвхтэй ажиллаж, хууль бус хөрөнгийг хураах тухай хуулийн төслийг санаачилж байсан нэгэн. Хуралдааны үр дүнд “Ноорог” медиатай холбоотой асуудлаар ямар байр суурь илэрхийлэх, цаашид ямар арга хэмжээ авах нь олон нийтийн анхаарлын төвд байна.
Х.Анар
| АН-ын бүлэг ХЗДХ-ийн сайдаас “Ноорог” медиагийн асуудлаар тайлбар авч байна |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |