Х.НЯМБААТАР: Айлуудыг хийн түлшинд шилжүүлэх ажилд хүчний байгууллагын алба хаагчдыг дайчилж, сайн дураар нүүрснээс татгалзсан айлд урамшуулал олгоно
Хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Улаанбаатар хотод 200 мянга орчим айл нүүрс хэрэглэж байна. Үүнээс гадна 2500 орчим нам даралтын зуух, 170 орчим дунд оврын уурын зуух агаарын бохирдол үүсгэж байна. Нийслэлийн замын хөдөлгөөнд Авто тээврийн улсын төвд бүртгэлтэй 80400 машинаас өдөрт 500-600 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байна. Мөн ТЭЦ-II, III, IV, Амгалан дулааны станц зэрэг эх үүсгэвэр агаарын бохирдал үүсгэж байгаа нь “Жайка” Олон Улсын байгууллагын судалгаагаар гарсан.
Үүний 56 хувийг эзэлж буй гол хүчин зүйл нь 200 мянган айл өрхийн хэрэглэж буй хатуу түлшний хэрэглээ байна. Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаас 2025-2026 онд шилжих өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр 30-50 мянган айл өрхийг хийн түлшинд шилжих тогтоолын төслийг баталж өглөө. Айл өрхүүдийн дулаалгын асуудлыг стандартад нийцүүлэх, дулаан алдалтыг бууруулах, айл өрхүүд өөрсдийн сайн дураараа нүүрснээс татгалзсан тохиолдолд Нийслэлээ айл өрхүүдэд хийн түлшний зуухыг байрлуулах, аюулгүй ажиллагааны заавар өгнө. Халаалтын улирал буюу есдүгээр сарын 15-аас тавдугаар сарын 15 хүртэлх хугацаанд сар бүр 100 мянган төгрөгийн татаасыг олгох зохицуулалтыг өнөөдөр албажуулж өглөө. Энэхүү чиг үүргийн хүрээнд айл өрхүүдийг яам тус бүр дулаалгын стандартыг сахиулах, дэмжлэг тусалцаа үзүүлэх чиглэлээр гэр хороололд бүсчлэн хуваарилан ажиллахыг өнөөдрийн тогтоолд тусгасан. Мөн Зэвсэгт хүчин, хилийн цэрэг, төрийн цэргийн байгууллагуудыг дэмжлэг үзүүлэн оролцуулах, төрийн өмч компаниудыг тухайн айл өрхүүдийн дулаалгын стандартыг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлж оролцуулах агуулга бүхий тогтоол баталлаа. Монгол Улсын хийн түлшний хэрэглээ жилд 46 мянган тонн байгаа. Бид 30-50 айл өрхийг шилжүүлэхэд хамгийн багадаа 100 мянган тонн руу шилжихээр байгаа. Энэ чиглэлээр хийн бизнес эрхлэгч, импортлогч аж ахуйн нэгжүүдтэй нэг бүрчлэн уулзалт хийж, хамтран ажиллах гэрээний төсөл дээр ажиллаж байгаа” гэлээ.
Х.Анар
| Х.НЯМБААТАР: Айлуудыг хийн түлшинд шилжүүлэх ажилд хүчний байгууллагын алба хаагчдыг дайчилж, сайн дураар нүүрснээс татгалзсан айлд урамшуулал олгоно |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |