Засгийн газрын шинэ сайд нар УИХ-д тангараг өргөлөө. Үүний дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ.
Тэрбээр "Монгол Улсын Засгийн газрын гишүүд парламентад тангараг өргөж, бүрэн бүрэлдэхүүнээрээ ажилдаа шуурхай орох боломжтой боллоо. 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүх агаарын бохирдлыг 50 хувь бууруулж, алдагдсан орд газраа төрд эргүүлэн авч, шударга ёсны тэмцлийг эхлүүлж, Монголын улс төр ёс зүйн шинэ жишгийг тогтоосон. Засгийн газрын бодлогын залгамж чанарыг үргэлжлүүлж, газрын тосны үйлдвэр, төмөр зам, байгалийн хийн хоолой, Эрдэнэбүрэн, Тавантолгойн усан цахилгаан станц зэрэг бүтээн байгуулалтын ажлаа дуусгана гэдгээ хэлье. Өнөөдөр би чихэр шиг сайхан амлалт өгөхгүй. Давс шиг шорвог ч Монгол Улсын ирээдүйд хэрэгтэй дөрвөн зорилтыг хэрэгжүүлнэ.
Нэгт, "Ковид-19" цар тахлыг даван туулахад цогц төлөвлөгөө боловсруулан ажиллана. Хүн амаа вакцинжуулах нь бидний нэн тэргүүний зорилт байх болно. Мөн цар тахлын голомтод ажиллаж албан хаагч, цаашлаад нийт иргэдээ ДЭМБ-ын зөвшөөрсөн вакцинд үе шаттай хамруулах ажлыг Засгийн газар 100 хоногт багтаан ажиллахыг зорьж байна. Гадаад гацсан иргэдээ авч ирнэ.
Хоёрт, Эдийн засгаа сэргээнэ. Цар тахлын дараах үеийн эдийн засагт бэлдэх хэрэгтэй. Иргэдийн орлого ажлын байрыг хамгаалах чиглэлээр ажиллана. Шулуухан хэлэхэд нүүрсийг орлох шинжлэх ухааны ололт гарахад Монгол хэмээх өрх айл цалин тэтгэврээ ч тавьж чадахгүй болно. Тиймээс шинжлэх ухаан, технологи, инновацийн хөгжлийг гол зорилтоо болгон ажиллах болно. Уул уурхайн салбарын орлогыг өгөөжтэй байлгаж, байгалийн баялгийг тэгш хуваарилахын тулд Үндэсний баялагийн сан байгуулна. Оюутолгойн гэрээг сайжруулна. Уул уурхайгаас гадна хүнс хөдөө аж ахуй, эрчим хүч, боловсруулах үйлдвэр, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх чиглэлээр анхаарч ажиллана.
Гуравт, Дундаж давхаргыг дэмжих үндэсний тогтолцоог бий болгоно. Бид хүмүүнлэг иргэнийг ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэхийг тунхагласан. Өнгөрсөн 30 жид бидэнд хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн эдийн засаг зэрэг олон чухал зүйлийг өгсөн. Хэдий ийм боловч нийт амын 28 хувь нь дунджаас доогуур түвшинд амьдарч байгаа нь үнэн юм. Цаг алдахгүй дундаж орлоготой хүмүүсийг дэмжих нь чухал. Манай Засгийн газар гурван жилийн хугацаанд Залуус-1,2,3 хорооллыг нэгдсэн зургаар барих ажлыг өрнүүлж, орлогод нийцсэн орон сууцны шинэ санхүүжилтийн загварыг хуримтлалын нэгдсэн сангийн санхүүжилтээр шийднэ. Түүнчлэн их дээд сургуулиудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, англи хэлийг хоёрдогч хэл болгож, дэлхийн иргэд бэлдэх зэрэг асуудлыг шийдэх шаардлагатай. Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийг зарлаж, зайлшгүй шаардлагатай мэргэжлийг дэмжин ажиллах болно. Улс төр уул уурхай, шүүхийн бүлэглэлд үгүй гэж хэлсэн өдрийг хэзээ ч мартахгүй.
Дөрөвт, Шударга ёс ба цахим засаглалыг бий болгоно. Хэнийг хэлмэгдүүлдэггүй, хэнийг ч ял завшуулдаггүй хараат бус шударга шүүхийн тогтолцоог бий болгох талаар ажиллана.
| ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ:"Ковид-19" цар тахлыг даван туулахад цогц төлөвлөгөө боловсруулан ажиллана |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |