Монголчуудын хүнсний хэрэглээний сагсанд мах, махан бүтээгдэхүүн багагүй хувийг эзэлдэг. Тэр ч утгаараа инфляцид нөлөөлөгч гол нэрийн бүтээгдэхүүнд мах багтаж ирсэн. Тооцооллоос харахад нийслэлчүүдийн хүнсний хэрэгцээнд нөөцийн махыг 8000-12000 тонн бэлдэж ирсэн. Үүнээс 4000 тонн махыг нь нийслэлчүүд хүнсэндээ хэрэглэж, үлдсэн мах нь товчхондоо наадмын хуушуур, бууз “болж” иржээ.
Жил бүрийн долдугаар сард нөөцийн мах бэлтгэлийн ажлын даалгавар гарч, компаниуд гэрээ байгуулан банкнаас мөнгөө авдаг гэх. Үүний дараа буюу есдүгээр сард нөөцийн махны бэлтгэлийн ажил жинхэнэ утгаараа эхэлж иргэдийн өвлийн идэшний цагаас өмнө дуусдаг аж. Гэтэл өнгөрөгч онд Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын багийнхан УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгуульд хэтэрхий их анхаарал тавьснаас болж нөөцийн мах бэлтгэлийн ажил оройтож эхэлсэн гэнэ.

Зах зээлд махны нийлүүлэлт бага байгаагаас шалтгаалан үнэ буурахгүй байгаа тул экспортын махыг тодорхой түвшинд хязгаарлан Улаанбаатар хотын иргэдийн хэрэгцээний махны бүрдүүлэлт гүйцсэн үед махны экспортын эрх нээгдэх юм байна. Тиймээс махны компаниуд “Нийслэлийнхэн бордюр сольж байхаар махаа бэлдэж байхгүй яав даа. Хэрэв тэд мах бэлтгэлдээ анхаарсан бол өнөөдөр бид экспортоо хийхэд асуудалгүй байх байсан” хэмээн халаглаж сууна.
Нийслэлийн иргэдийн хүнсний хэрэгцээний махны нөөцөө яаралтай бүрдүүлж чадвал иргэд махтай, компаниуд экспорттой үлдэх нь дээ. Нээрээ л, бордюр сольж “галзуурч” байхаар махаа бэлдээд сууж байхгүй яав аа, Х.Нямбаатар дарга аа.
| Х.НЯМБААТАР ДАРГА АА, БОРДЮР СОЛЬЖ БАЙХААР НӨӨЦИЙН МАХАА БЭЛДЭХГҮЙ ЯАСАН ЮМ БЭ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |