“Бэлчээрийн мал аж ахуйд суурилсан амьжиргааны гамшгийн сөрөн тэсвэрлэх чадварыг дээшлүүлж, эмзэг байдлыг бууруулах” техник хамтын ажиллагааны төсөл Сүхбаатар, Говьсүмбэр, Ховд, Завхан аймгуудад хэрэгжиж байна.
Сүхбаатар аймагт орон нутгийн үйлдвэр технологийн паркыг түшиглэн сүүний аж ахуй эрхэлдэг малчдын бүлэг, хоршоодыг нэгтгэн сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх замаар хүүхэд эхчүүдэд зориулсан сүүний кафе болон цех байгуулахаар ажиллаж байгаа аж.

Ховд аймагт Хөгжил политехник коллежийн сургалтын хөтөлбөрт НҮБ-ын ХХААБ, ХХААХҮЯ-тай хамтран боловсруулсан “Залуу малчин” сургалтын хөтөлбөрийг оруулж, орон нутагт олдоцтой түүхий эдээр малын таван төрлийн тэжээл үйлдвэрлэх цех барихад дэмжлэг үзүүлэх юм. Түүнчлэн Дарви сумын “Баялаг сутайн хөгжил” малчдын хоршоотой хамтран “Сутай” үүлдрийн хонины үржлийн төлөвлөгөө гаргах, малын ашиг шим, бүтээмжийг нэмэгдүүлж, амьжиргааг сайжруулах “Нутгийн иргэдэд тулгуурласан малын үржлийн хөтөлбөр” хэрэгжүүлэхээр болжээ.

Харин Говь-Сүмбэр аймагт малчдын бүлгийг түшиглэн “Төлөг” брэндтэй хамтран малын үржлийн хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж байна. 2024 оны намар шилэн сонголтоор “Барга” үүлдрийн 50 хуц, 660 эм хонийг сонгон нийлүүлэгт оруулах замаар өсвөр хонины мах үйлдвэрлэлийн төлөвлөгөөг хэрэгжиж байгаа юм.
Малын удмын сангийн үндэсний төвийн харьяа Завхан аймгийн цөм сүрэгт дэмжлэг үзүүлэх замаар Идэр сумын Мануустай багийн малчдын хоршоог түшиглэн “Нутгийн иргэдэд тулгуурласан малын үржлийн хөтөлбөр”-г хэрэгжүүлж, хоршооны засаглалд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна гэж ХХААХҮЯ-аас мэдээллээ.
| Сөрөн тэсвэрлэх чадварыг дээшлүүлэх төсөл хэрэгжиж байна |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |