Бүрэн эрх нь дуусаж, УИХ-ын гишүүнээр ажиллахаа больсон гишүүд ажил эрхлээгүй бол 12 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авдаг УИХ-ын тухай хуульд тусгасан заалт олны шүүмжлэл дагуулаад байна.Тодруулбал, УИХ-ын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9-д "УИХ-ын гишүүн бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж, гишүүнээр сонгогдохоосоо өмнө оршин сууж байсан газартаа шилжвэл өөрийнх нь болон гэр бүлийн гишүүний замын зардал, ачаа, тээшний хөлсийг авто тээврийн тарифаар тооцож олгоно" гэж заасан байна. Энэ асуудлаар УИХ-ын Тамгын газрын дарга Б.Баасандорж мэдээлэл хийлээ.
Харин 1997 оны УИХ-ын тухай хуульд энэ заалт өөрчлөгдөж, Гишүүний эрх зүйн байдлын тухай хууль гэж оруулаад "Гишүүнээр дахин сонгогдоогүй бол зургаа хүртлэх сарын тэтгэмж олно" гэж нэмж оруулж өгсөн байна. Харин 2006 оны Их хурлын тухай хуульд "Тухайн гишүүн дахин сонгогдоогүй, эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөгдсөн бол 12 сарын тэтгэмж олгоно. Өмнө нь эрхэлж байсан албан тушаалд эргүүлэн томилно" гэж заасан. Харин өнөөдрийн хэрэгжиж байгаа хуулийг өмнө парламент 2024 онд өөрчилсөн. Ингэхдээ "Өмнө нь эрхэлж байсан албан тушаалд томилно гэдгийг хасаж, "УИХ-ын гишүүн бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж, гишүүнээр сонгогдохоосоо өмнө оршин сууж байсан газартаа шилжвэл өөрийнх нь болон гэр бүлийн гишүүний замын зардал, ачаа, тээшний хөлсийг авто тээврийн тарифаар тооцож олгоно" гэж өөрчилсөн байна. Дэлхийн бусад улсад ч ийм жишиг байна. Харин 1992 оноос хойш хэчнээн гишүүн тэтгэмж авсан бэ гэдгийг би хэлж мэдэхгүй байна. Өмнөх парламентын 76 гишүүний 38 нь дахин сонгогдож, 38 нь сонгогдоогүй. Миний санаж байгаагаар 30 орчим нь өргөдөл өгч тэтгэмж авсан. Гэхдээ сар сардаа өргөдлөө өгвөл хуулийн дагуу тэтгэмжийг олгоод явна. Гишүүд бол олон эрх эдлэхээс гадна хүлээлэн үүрэг гэж бий. Харин орон нутгаас сонгогдсон гишүүдэд орон сууцны дэмжлэг олгодог хууль хүчингүй болсон" гэлээ.
| Б.БААСАНДОРЖ: 76 гишүүнтэй өмнөх парламентаас 30 орчим нь өргөдөл өгч, тэтгэмж авсан |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |