“Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Хэлэлцүүлж буй асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАЯРМАА: 14 мега төслөөс хамгийн ач холбогдолтойг ярьж байгаа нь маш зөв."Төмөр замын алдагдсан боломжийг яриад яах вэ, хаая" гээд байна. Тэрийг ярихгүй байж болохгүй. Үр хойчдоо сургамж болох асуудал. Гэтэл Монгол Улс 2015-2023 он хүртэл 232 сая тонн нүүрс төмөр замаар экспортод гаргах боломжтой байжээ. Энэ 18.5 тэрбум ам.доллар буюу 63.8 их наяд төгрөг байсан. Ийм зүйлийг ярихгүй байж болохгүй. Ганцмодны боомт хөгжиж байгаа юм билээ. Гашуунсухайтын боомтын хөгжлийг яаж тодорхойлсон бэ. Дээр нь төмөр зам ашиглалтад орсноор хэдэн жолооч ажилгүй болох эрсдэлтэй байна вэ. 2030 оноос хоёр шинэ орд нээнэ. Онч хараа, Бортолгой. Үүшний өртөгийг зөв тооцож чадсан уу.
ЗАМ ТЭЭВЭР, ХӨГЖЛИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН: Бид урд хөршийн алдагдсан боломжийг яриад байдаг. Өөрсдийнхөө алдагдсан боломжийг ярих нь зөв. Гашуунсухайт боомт цаашид тосгон болж хөгжинө. Өнөөдрийн байдлаар Гашуунсухайт боомтод 10 мянган иргэн амьдарч байна. Энэ боомт дээр 20 мянган машин бүртгэлтэй байдаг. Газар дээрээ 7800 машин явж байна. 3500 жолооч ажиллаж байгаа. Цаашид жолооч нарын тоог нэмэх, төмөр замтай болсон ч машинаар нүүрс гаргах хэмжээгээ бууруулахгүй. Гашуунсухайт-Ганцмодны боомт дээр төрийн үйлчилгээг хүргэх, амьдрах орчныг сайжруулна. Бүтээн байгуулалтын ажлаа хамт авч явна.
| Б.ДЭЛГЭРСАЙХАН: ТӨМӨР ЗАМТАЙ БОЛЛОО ГЭЭД АВТОМАШИНААР ЗӨӨХ НҮҮРСНИЙ ХЭМЖЭЭГ БАГАСГАХГҮЙ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |