Мөдхөн “Тог, тог хаалга аа, төрийн албан хаагч байна” гэх нь. Ийм “аян” ирэх өдрүүдэд болох юм байна. Айлын хаалга, үүдийг балбаж онгойлгоод зогсохгүй амбаар саванд нэгжлэг хийнэ гэнэ. Авдар савыг нь ч уудалж мэдэх нь. Ямар чиглэл өгнө яг тэрүүгээр нь ажиллах болох нь төрийн албан хаагчид.
Хоёр жилийн өмнө амрыг эрье, амбаараа шалгуул “аян” улс даяараа үргэлжилж байлаа. Төрийн сайд нар төр, түлш хоёрт буруу өгөхгүй гэж зүтгэхдээ айлын амбаарыг шалгуулж, атга нүүрсийг нь шинжлэхээр улайрдаг. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Н.Уртнасан “Утаа их гаргаж байгаа айлуудыг дроноор олж илрүүлнэ” гэж ам алдаж буруутаад сайдын сэнтийгээсээ огцорч байлаа. Орыг нь залгасан Б.Бат-Эрдэнэ сайд асан ч олигтой шийдэл гаргаагүй. Түүнийхээр бол барилгын хашааны манаач нар, машинаа удаан нормалдсан жолооч нар, амбаартаа түүхий нүүрс хадгалсан айлууд л агаарын бохирдлын гол буруутнууд болж таарсан.
Тэгээд эцэст нь, тангараг өргөсөн цагдаагийн албан хаагчдаар айлын амбаар нэгжүүлж, түүхий нүүрс, дугуй, ороолт илрүүлэхээр зүтгэсэн. Нэг өвөлжин нэлээд явсан. Хоржоонтой ч юм шиг, хорсолттой ч юм шиг. Харанхуй гэр хорооллынх нь гудамжинд хүчингийн хэрэг гарч, нөгөө талд нь согтуу балмад этгээд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эсрэг талд нь авлига, албан тушаалын хэрэг цэцэглэж байхад дээрээс нь амбаар шалгах үүрэгтэй болж байлаа. Тамираа тасартал түлш шинжилж, түүхий нүүрс хайсан даа, Монголын цагдаа.
Тэгвэл одоо төрийн жинхэн албан хаагчийнх нь зүтгэх үе иржээ. Нийслэлийн Засаг даргын Агаар орчны бохирдол хариуцсан орлогч А.Амартүвшин дөрвөн хоногийн өмнө "Нийслэлийн хэмжээнд түүхий нүүрсний хэрэглээг хориглох тухай" Засгийн газрын тогтоолын хэрэгжилтэд хяналт шалгалт хийхээр төрийн албан хаагчдыг дайчилж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, гэр хороолын айл өрхүүд юу түлж, утаа гаргаж буйг шалгуулахаар болсон гэсэн үг. Ер шалгаж эхлээд хэдийнэ дөрөв хоночихсон гэсэн үг л дээ. Энэ шийдвэр нь 16 хоног үргэлжлэх юм байна.
Тун удахгүй өндөр дуутай дарга нар гэр хорооллын борог амьдралтай айлд ороод “Энэ чинь юу юм бэ. Энэ ороолтыг яагаад түлээд байгаа юм бэ. Түлшнээс өөр “түлш” түлсэн “гэмт хэрэгтэн”-ийг оллоо” гээд л түмэн олны дунд хашхичаад, эвлүүлсэн бичлэгээр сошиалаар шахах юм байна. Ийм өдрүүд тун удахгүй ирэх нь ээ.
Төмөр хаалга балбасан төрийн албан хаагчдын эрэн үе ирж байна. Борог амьдралтай нийслэлийн ор толгойгоо тоолуулж, автобусандаа сууж байгаа бол энэ удаад эд хөрөнгөө нэгжлүүлэх нь. Инээдтэй ч юм шиг, эгдүүцмээр ч юм шиг шийдвэр энэ хотын удирдлагуудаас мөн ч олон гарч байна. Ард түмний тэсвэрт хязгаар бий л байх даа.
Төр, түлш хоёр буруу байхгүй гэдгээ төрийн албан хаагчдаар нотлуулах нь. Улаанбаатарын утаанд борог амьдралтай нийслэлийнхэн буруутай гэдгээ дахиад л хэрэгжүүлээд эхэллээ.
| АМРЫГ ЭРЬЕ, АМБААРАА ШАЛГУУЛ “АЯН”-ЫГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ҮРГЭЛЖЛҮҮЛЭХЭЭР БОЛЛОО |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |