УИХ-ын гишүүн С.Цэнгүүн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “УИХ-ын гишүүний хувьд би Эрчим хүчний үндэсний хорооны Ажлын хэсэгт ороод ажиллаж байгаа. Уг хороонд зургаан Ажлын хэсэг байгаагийн нэг нь Олон нийттэй харилцах ажлын алба. Энэ хүрээнд салбарын нөхцөл байдлыг олон нийтэд танилцуулахаар 103 УИХ-ын гишүүний гарын үсгийг цуглуулж, дэмжих бүлэг байгуулж, ажлаа амжилттай зохион байгуулж байгаа. Эрчим хүчний тарифт өөрчлөлт орсонтой холбоотойгоор зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр намайг олон тэрбум төгрөгийг хэвлэлд тараасан гэж гүтгэж байна. Энэ бол улстөржилт гэж бодоод, хувь хүний зүгээс ач холбогдолгүй өгөхгүй, орхиж байлаа. Гэтэл өчигдөр Ажлын хэсгийн хуралдаанаар Эрчим хүчний үндэсний хороо 2025 оны төсөвт найман тэрбумыг хэвлэл мэдээлэлд зарцуулна гэж тусгасан гэдэг мэдээллийг мэдээд үнэхээр цочирдлоо. Эрчим хүчний үндэсний хорооны төсөвт ийм зардал тавигдаж байгааг гишүүдэд хэлээгүй, танилцуулаагүй. Ийм учраас ийм байдлаар би цаашид хамтран ажиллах боломжгүй гэж харж байна. Хэвлэлд ийм өндөр зарцуулахаар төсөвлөж байгаа нь сэжигтэй, хариуцлагагүй асуудал. Ажлын хэсгийн ахлагчтай зөвшилцөхгүй байна гэдэг нь болчимгүй үйлдэл. Иймээс би энэ ажлын хэсэгт цаашид ажиллах боломжгүй болж байна. Миний нэрийг ашиглаад, улсын төсвөөс ийм их мөнгө гаргуулахыг би зөвшөөрөхгүй. Бид төсвөө танах ёстой гэж ярьдаг. Гэтэл хариуцаж байгаа ажлын хэсэгт нь ийм их төсөв зарцуулахаар тусгаж байгаа гайхаж байна. Ажлын хэсгийнхэн надад яагаад мэдээллээ танилцуулаагүй юм бэ" гэжээ.
| С.Цэнгүүн: Эрчим хүчний үндэсний хороо хэвлэлд найман тэрбумыг зарцуулна гэсэн учраас би Ажлын хэсэгт ажиллах боломжгүй болж байна |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |