Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуулийн дээвэр нурж, есөн настай хүүхэд бэртсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Хүүхдийн биеийн байдал ямар байгаа талаар тус сумын Засаг дарга Г.Бацмаагаас тодрууллаа.
Тэрбээр “Арваннэгдүгээр сарын 28-ны 18:20 цагийн үед манай сумын Нэгдүгээр сургуулийн нэг давхрын дээврийн шавар нурж, есөн настай хүүхдийн толгой хагарч, 4-5 оёдол тавиулсан. Тус хүүхдийг аймгийн эмнэлэгт хүргэж үзүүлсэн. Одоогоор сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Тав хоног эмчлүүлсэний дараа дараагийн шатны эмчилгээг хийлгэнэ. Дээрх асуудалтай холбоотойгоор аймгийн Онцгой байдлын комисс хуралдсан. Ингэхдээ тус сургуулийн байранд үйл ажиллагаа явуулах боломжгүй гэх дүгнэлт гаргасан. Тиймээс бид түрээсийн байр хайж сургалтын үйл ажиллагаа явуулах ажлыг зохион байгуулж байна. Тус сургууль нь 1996 онд ашиглалтад орсон. Хамгийн сүүлд 2019 онд урсгал засвар хийсэн. 2020 онд 960 хүүхдийн шинэ сургууль барихаар 6.7 тэрбум төгрөгийн тендер зарлаж, “Грийнресурс” ХХК барилгын ажлыг хүлээж авсан боловч ажлаа хийхгүй байгаа учир шүүхийн маргаантай байгаа” гэв.
| ЦОГТЦЭЦИЙ СУМЫН ЗАСАГ ДАРГА Г.БАЦМАА: СУРГУУЛИЙН ДЭЭВЭР НУРЖ, ЕСӨН НАСТАЙ ХҮҮХДИЙН ТОЛГОЙ ХАГАРЧ, 4-5 ОЁДОЛ ТАВИУЛСАН |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |