УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны арваннэгдүгээр сарын 27-ны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцсэн байдаг. Гишүүдийн 85.7 хувь нь УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирыг Улсын Их Хурлын гишүүний Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонгохыг дэмжин Байнгын хорооны тогтоолын төслийг баталжээ. Халдашгүй байдлын дэд хороог УИХ-д хамгийн олон сонгогдсон есөн гишүүнээр бүрдүүлдэг бөгөөд хамгийн олон сонгогдсон гишүүнийг даргаар томилуулан ажилладаг. Гэвч энэ удаад Байнгын хороо дэгээ зөрчиж, даргаа сонгосон нь анхаарал татаад байна. УИХ-ын тухай хуулийн тухай хуульд УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүнийг томилох талаар тодорхой заасан байдаг.
Тодруулбал, 27.7.Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороодоос бусад дэд хорооны бүрэлдэхүүнд зөвхөн харьяалах Байнгын хорооны гишүүд орох бөгөөд дэд хорооны бүрэлдэхүүн нь тухайн Байнгын хорооны гишүүдийн хоёрны нэгээс илүүгүй байна.
27.8.Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо Улсын Их Хуралд хамгийн олон удаа сонгогдсон есөн гишүүнээс бүрдэх бөгөөд бүрэлдэхүүнд цөөнхийн төлөөллөөс оруулна. Гишүүдийн сонгогдсон тоо адил байгаа тохиолдолд тэдгээрийн харьяалагдах нам, эвслийн бүлгийн саналыг баримтална гэж заасан байдаг. Тэгвэл УИХ-ын гишүүн Халдашгүй байдлын дэд хороонд УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир багтах боломжгүй юм байна. Энэ нь олон нийтийн шүүмжлэлд өртөж, УИХ Халдашгүй байдлын дэд хороо хууль зөрчсөн гэдэг асуудал сөхөгдөж байна.
Энэ талаар УИХ Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонгогдсон, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очироос тодрууллаа.
-УИХ Халдашгүй байдлын дэд хорооны даргаар та сонгогдсон уу?
-Тийм ээ, гишүүдийн саналаар сонгогдсон.
-Хамгийн олон удаа сонгогдсон гишүүдээс дэд хорооны даргыг сонгоно гэж заасан байдаг. Таны хувьд хоёр удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон шүү дээ?
-УИХ-д гурав, дөрвөн удаа сонгогдсон гишүүд давхар дээлтэй болчихсон юм билээ. Засгийн газрын сайд нар буюу давхар дээлтэй гишүүд дэд хорооны даргаар сонгогдох боломжгүй. Тэгэхээр хоёр дахь удаагаа сонгогдсон гишүүд орж ирж байгаа. Энэ үндэслэлээр би сонгогдсон.
| Ц.Сандаг-Очир: Олон удаа сонгогдсон гишүүд давхар дээлтэй учраас Халдашгүй байдлын дэд хорооны даргаар томилогдох боломжгүй болоод намайг сонгосон |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |