Шороотой “бөх”-чүүд нийслэлд нэр дэвшиж байна. Тодруулбал, НИТХ-д нэр нэвших МАН-ын 45 нэр дэвшигч тодроод байгаа. Тэгвэл нэр дэвшигчид дунд сонгуульд ялагдсан, хариуцлага алдаж, ажлаасаа халагдсан хүмүүс багтсан нь шүүмжлэл дагуулаад байна. Үүний нэг нь НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр ажээ.
Нэр дэвшигч Д.Ихбаяр хоёр жилийн өмнө хариулцлага алдаж, Хотын орлогчийн суудлаасаа бууж байлаа. Тодруулбал, 2022 онд Нийслэлийн агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар ажиллаж байсан. Гэвч тэрбээр ажлаа аваад 17 хонож байхдаа “Шахмал түлшний үнэ хямд байгаа учир иргэд ихээр түлж, агаарын бохирдолд нөлөөлж байна” хэмээн хэвлэлд ярилцлага өгч байсан удаатай.
Д.Ихбаяр ирээд ч утаа арилаагүй, хариуцлага алдсан гэж учир түүнийг Засгийн газрын хуралдаанаар чөлөөлсөн. Хариуцлага алдсан гэх Д.Ихбаяр үнэндээ Хотын орлогчоос буусан ч НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар томилогдсон. Эцэст нь, орон нутгийн сонгуульд нэр дэвших эрхээ өвөртөллөө.
| ХОТЫН ОРЛОГЧ БАЙХДАА ХАРИУЦЛАГА АЛДАЖ, АЖЛААСАА ХАЛАГДСАН Д.ИХБАЯР БАЯНГОЛ ДҮҮРЭГТ НЭР ДЭВШИНЭ |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |