Шилэн ажиллагааны хүрээнд дахин дөрвөн тусгай сангийн мэдээллийг ил болгож байгаа талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Өнөөдрийн байдлын Shilen.gov мэдээллийн сайтад тусгай сангаас ил болгох боломжтой дөрвөн тусгай сан, дүүргийн үе үеийн Засаг дарга нарын газар олголтын мэдээллийн бүрэн бүтэн байдлыг хангаж, өнөөдөр мэдэллийн оруулж байна. Нэгдүгээрт, Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан буюу ЦХХХ-ны санг нийтэд ил болгож байна. Тус сан нь Харилцаа холбооны тусгай сангуудын хуулийн этгээдүүдээс авсан татварын дараах цэвэр ашгийн гурван хувьтай тэнцэх мөнгөн хөрөнгөөр санхүүждэг. Санг улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлдэггүй. Энэ бол нийгмийн хариуцлагатай сан.
Эрүүл мэндийн даатгалын сангийн мэдээллийг ил болгож байна. 2018 оноос өмнөх мэдээлэл нь Нийгмийн даатгалын сангийн бүрэлдэхүүн хэсэг байсан. 2018-2022 оны хоорондох тус сангийн орлогын бүрдүүлэлт болон зарцуулалтыг эрүүл мэндийн байгууллага тус бүрээр гаргаж, нээлттэй байршуулж байна. Тус сан нь 2022 оны жилийн эцсийн байдлаар 3092 эрүүл мэндийн байгууллагад 1.7 их наяд төгрөгийн санхүүжилтийг олгосон. Энэ талаарх мэдээллийг бид ил болгосон.
Эрүүл мэндийн даатгалын санг хяналттай болгож байгаа гэсэн үг. Тус сангийн мөнгөн хөрөнгө 2018-2022 он хүртэл 11 банканд байршсан. Мэдээллийн бүрэн бүтэн байдлыг бид хариуцана. Мөн Ирээдүйн өв сангийн мэдээллийг ил болгож байна. 2016 онд тус сангийн тухай хууль батлагдсан. Ирээдүнй өв сан дараах эх үүсвэрүүдээс бүрддэг. Үүнд Ашигт малтмалын орд эзэмшигчийн тусгай зөвшөөрөл эзэмшигч төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд болон төрийн өмчит үйлдвэрийн газрын төрийн өмчид ногдох хувьцааны ногдол ашиг. Мөн 2017 оны Сангийн сайдын 57 дугаар тогтоолын дагуу Хүний хөгжил сангаас шилжиж ирсэн тодорхой өглөгийг өгсөн. Уг өрийг 2019 онд бүрэн төлж дуусгасан.
Мөн Төсвийн тогтворжуулалтын санг ил болгож байна. Хөрөнгө нь дөрвөн их үүсвэрээс санхүүждэг. 2022 оны жилийн эцсийн байдлаар 663.2 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй. Төвсийн алдагдлыг нөхөх зориулалтаар 2014, 2017-2022 онуудад улсын төсөвт шилжүүлэн хийж, төсвийг тогтворжуулах арга хэмжээ авсан. Мөн үе үеийн дүүргийн Засаг дарга нарын захирамжаар олгосон газар олголтын мэдээллийг ил болгож байна. 310 мянга гаруй газар олголтын мэдээллийг ил болгосон.
Нийслэлд нийтийн эзэмшлийн талбай дээр газар олгосон мэдээллийг ил болгож байгаа юм. 2000-2023 онд Чингэлтэй дүүрэгт олгосон 35049 газар, Баянзүрх дүүргийн 86051 газар,Сүхбаатар дүүргийн 51477 газар, Баянгол дүүргийн 10744 газар, Багануур дүүргийн 2000-2021 онд ил болсон 10487 газрыг, Налайх дүүргийн 20 жилийн газар олголт, Багахангай, Хан-Уул дүүргүүдийн 2010 оны мэдээллийг ил болгож байна” гэлээ.
| Н.УЧРАЛ: Үе үеийн дүүргүүдийн Засаг дарга нарын газар олголтын мэдээллийг ил болгож байна |
|
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |