УИХ-ын дарга Г.Занданшатар үнийн хөөргөдлийг судлах ажлын хэсэг гаргаж, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцагаар ахлуулан зах худалдааны төвүүдээр ажиллах үүрэг өгсөн.
Уг ажлын хэсэг амралтын өдрүүдэд зах худалдааны төвөөр ажилласан талаар УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг мэдээлэл өглөө. Тэрбээр “Бид захаар явсан. Махны үнэ нэмэгдсэн. Сүүлийн саруудад инфляц өссөн гол шалтгаан нь махны үнийн өсөлтөөс шалтгаалж байна. Мах, гурилын үнэ нэмэгдсэн байна. Сүүлийн жилүүдэд мах, гурилын үнэ хавар өсдөг хандлага гарчихсан байна. Худалдаачдын хэлж байгаагаар өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбоотой махны үнэ нэмэгдсэн. Мөн тээврийн зардал нэмэгдсэн гэж байна. Хоёрдугаарт, малчид хаврын цагт мал туранхай учраас зарах сонирхолгүй байдаг. Тиймээс худалдаачид малчдын хэлсэн ханшаар махаа худалдаж авдаг гэж байна. Ийм үндэслэлтэй шалтгаанууд байна. Малчид ченж нарын хооронд маргаан гардаг талаар бидэнд мэдээлэл өгсөн. Үүнийг хэвлэл мэдээллийн байгууллагууд зөв ойлгуулах хэрэгтэй гэж байна. Үхрийн мах 20 мянган төгрөг хүрсэн гээд байгаа. Гэхдээ үүний 25 хувь нь яс гардаг. Мөн өөх хаягдлыг ялган ангилаад гарцаагүй өртөг нь шингэдэг гэж байна.
Гурилын хувьд жижиглэн худалдаачид үнэ нэмэх ямар ч боломжгүй байдаг гэж байна. Бөөний гурил нийлүүлж байгаа үйлдвэрлэгч нартай уулзах шаардлага байгаа юм байна. Үнэ тогтворжуулах хуулийн хэрэгжилтийг бид дахин хэлэлцэх шаардлага байгаа. Эдийн засгийн байнгын хороогоор маргааш үүнийг хэлэлцэнэ. Худалдан авагч нарын худалдан авалт мөн муудсан байна. Ковидын үед зарим барааны үнийг тогтворжуулах арга хэмжээ авсан. Ургамлын тосны үнэ гэхэд л өмнөх сарынхаас 500 төгрөгөөр буурсан байна” гэлээ.
| Ц.Цэрэнпунцаг: Малчид хавар малаа зарах сонирхолгүй байдаг. Тиймээс худалдаачид малчдын хэлсэн ханшаар махаа худалдаж авдаг гэж байна |
|
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |