Тэрбээр “УИХ-ын гишүүн, дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зориг агсныг улс төрийн зориулалтаар алсан гэх хэрэгт шалгагдаж, гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогдож, сүүлд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас Улсын дээд шүүхийн шийдвэрээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэрэгт шалгагдсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Амгаланбаатар нарт холбогдох хэргийг Нийслэлийн прокуророос мэдээлсэн.
Энэ хэргийн талаар бид мэдээлэл хүргэе. 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр бусдад алагдсан С.Зориг агсны хэрэгт Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтсийн дарга, хошууч Бархасбатаар ахлуулсан баг мөрдөн шалгах ажиллагаа явагдсан. 2015 оны есдүгээр сарын 1-ний өдөр сэжигтнээр тооцож, тогтоол гарсан байгаа. Мөн оны арваннэгдүгээр 17-ны өдөр дээр дурдсан нэр бүхий гурван иргэнийг яллагдагчаар татах тухай тогтоолыг Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагааны хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Батжаргал баталгаажуулж, Монгол Улсын Эрүүгийн хуулийн буюу өмнө нь тухайн үед үйлчилж байсан Эрүүгийн хуулийн 62 дугаар зүйлийн улс төрийн зорилгоор аллага хийх 62.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.6, 91.2.10, 91.2.16 зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Яллагдагч Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэрэгт Эрүүгийн 830142 дугаартай хэргийг Улсын дээд шүүх, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг, Нийслэлийн шүүхийн магадлалын тодорхой хэсэгт өөрчлөлт оруулан, хэргийн зүйчлэлийг 2022 оны Эрүүгийн хэргийн 91 дүгээр зүйл ангиар шийтгэснийг 2015 онд батлагдсан, 2017 онд үйлчилж эхэлсэн Эрүүгийн хуулийн 10.1 болгон өөрчилж, тус гурван иргэнд тус бүр 20 жилийн ял оногдуулсныг та бүхэн мэдэж байгаа. Мөн эдгээр хүмүүс шүүхийн шийдвэр, хуулийн дагуу ялаа эдэлж байх явцад, энэ хэргийг мөрдөн шалгаж байсан нэр бүхий албан тушаалтнууд эрүүдэн шүүсэн гэх хэрэг үүсгэж мөрдөн шалгасан ажиллагаа явуулж, шүүхээр уг хэрэг шийтгэгдэж, уг хэргийг мөрдөн шалгах явцдаа дээр дурдсан хоёр иргэнийг эрүүдэн шүүсэн болох нь тогтоогдсон. Хэргийг дахин хянах асуудлаар Улсын дээд шүүхэд шилжүүлсэн. Тус шүүх хэргийг дахин хянаж үзээд, өмнө нь гаргасан гурван шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин энэ хэргийг Мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргасан. Хэрэг нь хэрэгсэхгүй болсон хүмүүсийн тухайд удаан хугацаанд эрх нь зөрчигдсөн эрхээ хамгаалуулах, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шүүгч, прокурорын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрх зүйн орчин бүрдэж байгаа. Энэ хэрэг дээр гүйцэтгэх ажлын хууль зөрчсөн гэх асуудал шалгагдаж байна. Мөн хууль бусаар бусдыг мөрдөн шалгасан гэх эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэх саналаа прокурорын байгууллагад хүргүүлэхээр цагдаагийн байгууллагаас бэлтгэж байгаа. С.Зориг агсныг хөнөөсөн гэх хэргийг үргэлжлүүлэн мөрдөн шалгана" гэв.
| Х.НЯМБААТАР: Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрх зүйн орчин бүрдэж байна |
|
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |