Энэ үеэр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Эрдэнэс Тавантолгой” ХК-нд Бүрэн эрхэт төлөөлөгч томилсон ажлаа дүгнэж, төлөөлөгчийн хугацааг сунгах шийдвэрийг гаргалаа. Бүрэн эрхэт төлөөлөгч томилогдсон зургаан орчим сарын хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” ХХК-нд дорвитой томоохон өөрчлөлт, шинэчлэлтийн үйл ажиллагаа явагдаж, тус компанийн нүүрс олголтын хэмжээ урьд үеэсээ 2.5 дахин нэмэгдэх, борлуулалтын орлого нь 3.5 дахин өсөх зэрэг өөрчлөлт гарсан байна. Нөгөө талаар энэ оны нэгдүгээр сарын нэгнээс эхэлж, 3.62 дугаар тогтоолыг хангах үүднээс нүүрсний борлуулалтыг биржээр худалдаалах зарчимд шилжсэн томоохон амжилтыг гаргасан. Эдгээр эерэг өөрчлөлтийг хэвшүүлэх, цаашид хүнээс үл хамаарсан нээлттэй ил тод засаглалын хэлбэрийг ил болгох, улам бүр хариуцлагатай ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарах үүднээс Засгийн газрын Бүрэн эрхэт төлөөлөгчийг сунгаж ажиллуулах тогтоолын төслийг боловсруулж, УИХ-д өргөн барихаар болж байна. Хэрэв Бүрэн эрхэт төлөөлөгчийн хугацаа сунгавал мэргэжлийн аудитын байгууллагаар компанийн бүх үйл ажиллагаанд аудит хийх, цаашлаад олон улсын менежментийг хэрэгжүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх чиглэлд онцгойлон анхаарч ажиллахаар үүрэг даалгавар авсан. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн амжилттай ажиллаж байгаагийн нэг том жишээ бол өчигдөр Монгол Улсын түүхэнд анх удаа Гашуун сухайт боомтоор хамгийн өндөр буюу 260 мянган тонн нүүрс гаргасан гэсэн мэдээ байна. Мөн тус компани өдөртөө 500-900 автомашин нүүрсийг тээвэрлэн хил гаргаж байна. Нийт дүнгээр 42 гишүүн төлөөлөн удирдах ажлыг хариуцна. Өнөөдрийн байдлаар “Эрдэнэс Монгол” ХК-ийн хараат бус таван гишүүнийг сонгон шалгаруулах ажил идэвхтэй явагдаж байгаа" гэв.
| ЗГ: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Бүрэн эрхэт төлөөлөгчийг сунгах шийдвэр гаргалаа |
|
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |