“Нүүрсний хэрэг”-т холбогдсон гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлж, хууль хяналтын байгууллагаас яллах тогтоол үйлдэж, шалгаж байна. Тодруулбал, УИХ-ын 76 гишүүний гурав нь нүүрсний хэрэгт холбогдож, бүрэн эрхээсээ түдгэлзэж, хуулийн байгууллагад ээрэгдэж, шалгагдаж байгаа. Гэхдээ зөвхөн Ж.Мөнхбат, Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нараар нүүрсний хэрэг дуусахгүй. Бүрэн эрхийг түдгэлзүүлээд шалгах мөн ч олон гишүүн бий, энэ парламентад.
Тэгвэл нүүрсний хэргээс гадна үндэсний аюулгүй байдлын эсрэг заналхийлсэн байж болзошгүй УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг яллагдагчаар татаж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг УЕП-оос гаргаж магадгүй гэнэ. Ирэх долоо хоногт уг саналыг УИХ-д оруулж, хэлэцэх талаар болсон бололтой.
Ж.Батсуурь нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Андын илч” ХХК-тай холбоотой байж болзошгүй мэдээлэл сүүлийн үед зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад байгаа билээ. Хэдийгээр Ж.Батсуурь гишүүн “"Андын илч" компанийн ТУЗ-ийн дарга ямар нэгэн үйлдэл болоогүй, хамааралгүйг хэлсэн. "Андын илч" компанийг судалж үзэхэд, 1996 оны үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын долдугаар багийн иргэн, инженер Жамъяангийн Доржсүрэн гэдэг хүн нэг ковш, нэг экскаватортой уг уурхайг нээж байсан байна. Тухайн үеийн удирдлагууд хилийн цэргийн удирдах газар руу шилжүүлж, энэ хүний уурхайг булаалгасан байдаг юм байна. Энэ хүн өөрөө бараг 20-иод жил шүүх, сэргийлэхээр явсан. 2008-2016 онд намайг Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллаж байхад аймгийн газар нутгийн 70% нь лицензээр олгогдсон байсныг 17% болгож бууруулан ажлаа өгсөн. Мөн хилийн цэргийн газарт очсон энэ уурхайг судалж үзэхэд, 0119 дүгээр ангийн эзэмшилд байхдаа гадаадын хөрөнгө оруулалтад 51%-ийг зарсан байсан. 49% хувийг 2015 оны долдугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар аймгийн ИТХ-д өөрийн биеэр авч өгч байсан. Тиймээс ор үндэсгүй гүтгэлэг хийж, хамаатан садан, нутаг орныхныг талцуулсан, нийгэмд үймэн шуугиан үүсгэсэн үйлдлийг хийж болохгүй гэдгийг хэлэх гэсэн юм" гэсэн байдаг.
Тэгвэл түүний уг тайлбарыг хууль хяналтын байгууллагынхан үгүйсгэж, хөдлөшгүй баримт олсон бололтой.
| ШУУРХАЙ: УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн бүрэн эрхийг түдгэлзүүлж, яллагдагчаар татна гэв үү |
|
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |