Засгийн гарын хуралдааанаар хөл хориог 10 хоног сунгахаар болсон талаар Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар мэдээлэл хийлээ. Ингэхдээ халдвар тархсан аймгуудад бүх нийтийн бэлэн байдлын хэсэгчилсэн хориог үргэлжлүүлэхээр болсон байна. Тодруулбал,
2020 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 06:00 цагаас 10 хоногийн хугацаанд хөл хориог сунгаж байгаа юм. Харин бусад аймгуудад 10 хоногийн хугацаанд зэрэглэлийг нь бууруулж өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж байгаа гэлээ. Ингэхдээ иргэд болон автомашины хөдөлгөөнийг хязгаарлах, хөл хорионы дэглэмийг үргэлжлүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг аймгийн удирдлагууд авч хэрэгжүүлэх юм байна. Мөн боловсруулах салбарын үйл ажиллагааг үе шаттай нээхээр болжээ. Ингэснээр 18 салбарын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхээр болжээ. Тодруулбал,
· Эрчим хүчээр хангах
· Хүнсний үйлдвэрлэл, түгээлт, ханган нийлүүлэлт
· Газрын тос, түлш үйлдвэрлэл
· Хот суурин газрын усан хангам, ариутгал татуурга
· Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлэгийн хэрэгслийн нийлүүлэлт
· Банк санхүү, хөрөнгийн бирж
· Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан илгээмж
· Улсын онц чухал объектууд
· Малын өвс, тэжээлийн бэлтгэл
· Арьс шир, ноос ноолуурын үйлдвэрлэл
· Хэвлэх болон сав баглаа боодлын үйлдвэрлэл
· Мод, модон үйлдвэрлэл
· Бараа материалын цахим худалдаа үйлчилгээ, хүргэлт
· Хууль тогтоох дээд байгууллага, төрийн захиргааны байгууллага
· Шүүх, прокурор, өмгөөлөл, нотариатын байгууллага
· Оршуулгын үйл ажиллагаа
· Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд ажиллах юм байна.
Шадар сайд Я.Содбаатар “Хөл хориог 80-90 хувьтай мөрдөж чадсаны хүчинд халдварын тархалтыг 10 дахин бууруулсан. Зарим газар тэг зогсолт хийж энэ хатуу арга хэмжээг аваагүй бол 3400 гаруй хүн өвчлөхөөр байсан” гэлээ.
| ЗГ: Хэсэгчилсэн ХӨЛ ХОРИОГ 10 ХОНОГ сунгаж, 18 САЛБАР ХЭВИЙН ажиллана |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |