Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар ЗГХЭГ-ийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ. Тэрбээр "УИХ-ын чуулганы хуралдаан эхлэх дөхсөнтэй холбоотой Засгийн газраас өргөн мэдүүлэх хуулийн төслүүдээ хэлэлцлээ. Энэ удаад Ерөнхий сайдын айлчлалтай холбоотой мэдээлэл өгье. Ерөнхий сайд БНСУ-ын Ерөнхий сайдын урилгаар айлчлал хийгээд ирсэн. Айлчлалын хүрээнд хоёр улсын Ерөнхий сайд албан ёсны хэлэцээр хийж, дөрвөн сайд бичиг баримтад гарын үсэг зурж, гэрээ хэлэлцээрээ баталгаажуулсан. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд Солонгос, Монгол Улсын хооронд ярьж байсан 11 ажил албажсан.
Хоёр улсын чөлөөт худалдааны хэлэлцээрийг эхлүүлэхээр шийдэлд хүрсэн. Ингэснээр экспорт, импортын харилцааг тэнцвэржүүлэх, гадаад худалдааны эргэлтийг сайжруулахад чухал нөлөөтэй.
Мөн БНСУ, Монгол Улсын хөрөнгө оруулагч нарыг эрх зүйн харилцаанд гарын үсэг зурсан. Монгол Улсаас Солонгост ажиллаж байгаа иргэд, хөрөнгө оруулагч нарын эрх ашгийн талаар хөндөгдөж байна. Солонгос Улсын тухайд гадаадын хөрөнгө оруулагч, бизнесийн байгууллагын эрх ашгийг хамгаалах чиглэлээр хамтарч ажиллах талаар анхаарах хүсэлт тавьж байгаа юм.
Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ жил зургаан хувьд хүрэх төсөөлөлтэй байна. Иймд эдийн засаг нь өсөж байгаа улсыг гаднын хөрөнгө оруулагч нар маш их сонирхдог. Тэр дундаа Солонгос Улсын хөрөнгө оруулагчид манайд хөрөнгө оруулах сонирхол их байна. Мөн газрын ховор элемент олборлох талаар дэлхийн хэд хэдэн улстай яриа, хэлэлцээр хийж байгаа. Газрын ховор элементэд олон элемент багтдаг. Газрын ховор элементийг зэстэй холиход цахилгаан автомашин үйлдвэрлэж болно. Эдийн засгийн чиглэлд чухал ач холбогдолтой. Тиймээс Солонгос Улстай хамгийн түрүүнд хамтарсан судалгааны төв байгуулахаар ярилцсан.
| Ерөнхий сайдын БНСУ-д хийсэн айлчлалаар 20 жил ярьсан 11 гэрээнд гарын үсэг зурлаа |
|
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |