Зам, тээврийн хөгжлийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газрын төлөөлөгчид 2023 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр Кувейт Улсын Иргэний нисэхийн ерөнхий газрын дэд дарга Эмад Ал-Желви тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж хоёр улсын агаарын тээврийн салбарын хамтын ажиллагаа, агаарын харилцааны асуудлаар санал солилцож, Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Кувейт Улсын Засгийн газар хооронд байгуулах хэлэлцээрийн төслийг үзэглэж, Хэлэлцээрийг ойрын хугацаанд эцэслэн байгуулахаар тохиролцлоо.
Уг хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор хоёр улсаас томилогдсон агаарын тээвэрлэгчид шууд болон коммерын хамтын ажиллагааны хүрээнд нислэг үйлдэх боломж бүрдэнэ. Кувейт Улсын Засгийн газар 139 улсын Засгийн газартай Агаарын харилцааны хэлэлцээр байгуулсан бөгөөд эдгээрийн дийлэнх хувь нь Open Sky зарчмын хэлэлцээр байдаг тухай мэдэгдсэн.
Кувейт Улс Төрийн өмчит Кувейт Эйрвэйз, хувийн хэвшлийн Жазира Эйрвэйз гэсэн хоёр агаарын тээвэрлэгчтэй бөгөөд Кувейт Улсын агаарын тээврийн салбар Ковид-19 цар тахлын өмнө 2019 онд 16 сая зорчигч тээвэрлэж байсан бол 2022 онд 11 сая зорчигч тээвэрлэсэн байна. Тус улс нисэх буудлын хүчин чадлаа сайжруулах зорилгоор 25-30 сая зорчигч хүлээн авах хүчин чадал бүхий шинэ зорчигч үйлчилгээний терминал 2026 онд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.
| МОНГОЛ УЛС БОЛОН КУВЕЙТ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНД АГААРЫН ХАРИЛЦААНЫ ХЭЛЭЛЦЭЭР ҮЗЭГЛЭЛЭЭ |
|
МИНИЙ ДУЛААХАН НАЙЗ
2026-03-23 17:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |