Энэ өдрүүдэд бид дотоодод тархсан коронавирусийн халдварт өвчинтэйгээ тэмцэж байгаа ч үүний үр дүн ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөх нь ойлгомжтой. Өнгөрсөн хавар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн рейтинг түүхэнд байгаагүйгээр өссөн шиг. Халдварт өвчнийг дотооддоо алдаагүй нь МАН-ыг УИХ-ын сонгуулиар ялалтад хүргэхэд хүчтэй нөлөөлсөн. Үүнтэй адил энэ удаагийн халдварт өвчний тархалтыг таслан зогсоох Засгийн газрын арга хэмжээ ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуулийн шийдвэрт нөлөөлнө гэж үзэж буй. Өнөөдрийн байдлаар Засгийн газар тэр дундаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн рейтинг уналттай байгаа. Учир нь,Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа 23 арга хэмжээ нь иргэдэд төдийлөн таалагдаагүй. Түүний хийсэн мэдэгдэл бодит гэхээсээ илүү хэт сүржин байсан нь олон нийтийн бухимдлыг төрүүлсэн.
Нөгөө талаар Ерөнхийлөгч Х.Баттулгын өрх бүрд нэг сая төгрөг тараах саналын дараа Ерөнхий сайд “ууртай” мэдэгдэл хийсэн нь тэдний харилцааг таарамжгүй байгаа гэх таамаглалд хүргэж байгаа юм. Өнөөдөр хэн илүү “тоглолт” хийж иргэдийн амьдралд бодит дэмжлэг үзүүлж чадсан нь Ерөнхийлөгчийн сонгуульд өндөр санал авах магадлалтай. Гэвч нөхцөл байдал амаргүй байгаа учраас Засгийн газрын тэргүүн, Ерөнхийлөгч аль аль нь иргэдийн итгэлийг хүлээж чадахгүй байна.
2017 оноос хойш Х.Баттулга, У.Хүрэлсүх гэх “шинэ фракц” улс төрд бий болсон тухай хэвлэлүүд бичиж байсан. Тэд ирэх оны сонгуульд зориулж, Хэнтий болон Баянхонгор аймагт хамгийн өндөр төсөв тавиулж чадсан. Мэдээж төрсөн нутагтаа их хэмжээний хөрөнгө оруулалт татаад сонгуульд ялна гэсэн үг биш. Нийт монголчуудын саналаар Монгол Улсын дараагийн Ерөнхийлөгч хэн болох вэ гэдгийг шийднэ. Тэгэхээр тэдний ялалт, ялагдлыг дотоодын халдварт өвчин шийдэж мэдэхээр болоод байна.
Ингээд үзэхээр ирэх Ерөнхийлөгчийн сонгуулийн гол дүрүүд өвөрхангайнхан байх юм биш биз гэх таамаг ч гарч ирж байна
Үүнээс гадна ажил хэргээ явуулахын тулд нэгдсэн Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёр шиг шинэ фракц Монголын улс төрд чимээгүй мөртлөө салбар бүрт төлөөлөлтэй болж, хүчирхэгжиж эхэллээ. Тодруулбал, Өвөрхангайнхан буюу Шадар сайд Я.Содбаатар, хотын дарга Д.Сумъяабазар нарын хоршил коронавирустэй тэмцэж буй цаг үеийн алдар, амжилтыг одоогийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нараас булааж мэдэхээр байна. Нэг нь Их хурлын сонгуульд нэр дэвшихээс татгалзаж, нөгөөх нь Их хурлын гишүүнээсээ бууж, одоогийн чухал албан тушаалд томилогдсон. Өнөөдөр иргэд тэдний шийдвэрийг цаг алдалгүй сонсож бас хэрэгжүүлж байгаа. Алдаатай, оноотой хэдий ч цаг наргүй ажилласны үр дүнд халдварт өвчнийг хумиж байна гэх таатай мэдээнүүд сүүлийн үед гарч буй. Ингээд үзэхээр ирэх Ерөнхийлөгчийн сонгуулийн гол дүрүүд өвөрхангайнхан байх юм биш биз гэх таамаг ч гарч ирж байна. Хүссэн хүсээгүй Шадар сайд, хотын даргын одоо хийж буй ажлын үр дүн Засгийн газрыг аварна. Гол нь түүний дараах тэдний нүүдэл, улс төрд хөл, гар, чих, нүдээ хийж буй фракцынхных нь идэвхжил энэ таамгийг үнэн байсан эсэхийн нотолгоо болох биз ээ.
| Баянхонгор, Хэнтийн улс төрийн бүлэглэлийг ӨВӨРХАНГАЙНХАН гүйцэх цагаар |
|
Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөж Монгол Улсын рекорд амжилт тогтоов
2026-03-20 16:24:58
2026-03-20 13:32:22
BTS хамтлаг Arirang цомгоороо эргэн ирлээ
2026-03-20 13:29:36
Пауэрлифтингийн гурван насны улсын аварга эхэллээ
2026-03-20 13:15:07
Япон Улсад оюутан суралцаж эхэлсний 50 жилийн ойн уулзалт болов
2026-03-20 12:28:51
“ТБИЛИС-2026” ЖҮДО БӨХИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
2026-03-20 11:31:12
2026-03-20 11:30:00
ЭЦА: Нэгүүн.мн сайтыг шалгаж буй асуудал төрийн алба хаагчийн бичлэгтэй хамаагүй
2026-03-20 10:42:49
2026-03-20 10:15:00
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана
2026-03-20 10:06:44
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
АЗАРГААС ТЭНГРИ ХҮРТЭЛХ THUNDER-ИЙН ЗАМНАЛ
2026-03-20 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |